Линукс болон нээлттэй эхийн програм хангамжийг сонирхогч, хэрэглэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид бүхний LiMNux бүлгэм удаан хугацаанд идэвхитэй үйл ажиллагаа явуулалгүй байсан бөгөөд энэ 2009 онд эрч хүч, хийж бүтээх арвин их хүслээр дахин идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэж байна. Энэ бүхний эхлэл болгож шинэ оны анхны Open Beert Party-гаа амжилттай зохион байгууллаа. Бүгдээрээ цуглаад цаашид хэрхэн хөгжих, хамтран ажиллах талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.
Та ямар түвшний хэрэглэгч вэ? Танд ямар тархац илүү тохирох бол? Хэрэв анхлан суралцаж буй бол суулгах болоод ашиглахад маш хялбар байх ёстой, хэрэв мэргэжлийн хэрэглэгч бол таны шаардлагатай төрөл бүрийн багажуудыг агуулсан байх ёстой. Ubuntu? Fedora? Debian? OpenSUSE? Эдгээр асуултуудын хариуг эрж байгаа бол хариултаа http://www.techradar.com/news/software/operating-systems/best-linux-dist... хаягаас олно гэдэгт итгэлтэй байна.
Процесс хэрхэн үүсдэг вэ, хэрхэн төгсдөг вэ гээд линукс дээрх процессын ажиллагааны талаар олон асуултыг тавьж болно. Линуксыг дотоод ажиллагаа нь бараг л Юникстэй ижил боловч өөрийн онцлог олон зүйлс бий. Линуксын процесс үүсэхээс төгсөх хүртэл санах ойн удирдага гээд мэдээллийг http://www.ibm.com/developerworks/linux/library/l-linux-process-manageme... хаягаас дэлгэрэнгүй уншаарай.
Линукс анхлан сурагчдад зориулсан 10 ширхэг үнэгүй номыг http://www.linuxhaxor.net/2009/05/10/10-free-linux-ebooks-for-beginners/ хаягаас үзнэ үү.
Бүлгэмийн гишүүдийн санаачлагаар бүлгэмийн дотоод мэдээ мэдээлэл, нээлттэй эх, линуксын ертөнцийн гадаад болон дотоод шинэ мэдээллүүдийг багцлан хүргэхээр цахим сонин гаргаж эхэлсэн билээ. Дөнгөж өчигдөр 2-р дугаар гарсан бөгөөд http://wiki.limnux.org/wiki/Newsletter/Issue2 хаягаас орж уншаарай. Мөн сонин гаргах баг үүсгэх уриалгыг гаргасан ба хэн ч энэ багт орж ажиллах боломжтой байгаа.
Нойрноосоо сэрцгээх үү залуусаа!!! Шинэ оныг шинэ санаачлага, шинэ ажил хөдөлмөр, шинэ амжилтаар угтацгаах уу? Хүмүүсийн санал болгож байгаагаар гарын авлага, туслах материалуудыг ихээр бэлдэж анхлан сурагчдын замыг засахад анхаарвал ямар вэ? Бас энгийн хэрэглэгчдэд хүртээмжтэй болгохын тулд эх хэл рүүгээ орчуулах ажлыг эрчимжүүлбэл яасан юм бэ? Өөр юунд илүү анхаарал хандуулбал зүгээр вэ? Одоо бид нэгэнт цөөхүүлээ биш, хангалттай олуулаа болсон. Тэгэхээр том ажлыг бага багаар хувааж аваад, бага багаар ахиулж байтал жилийн эцэст төсөөлөөгүй том амжилт гаргасан байна гэдэгт итгэлтэй байна.
Линукс сонирхогч, хэрэглэгчдийн Open Beer Party уулзалт маань 8-р сарын 26-ны өдөр 19 цагаас Их Монгол уушийн газрын задгайн хоёрдугаар давхарт болох гэж байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг http://dulmandakh.com/node/60 хаягаас уншина уу.
07 сарын 27-ны өдрийг тохиолдуулан линукс сонирхогчдын цугладаг Open Beer Party-г зарлаж байна. 07-р сарын 27 -ны өдөр нь Систем администраторуудын өдөр бөгөөд дэлхий нийтээрээ энэ өдрйиг Sys Admin day гэдэг ба энэ жилийн сисадмины өдөрийг Их Монгол уушийн газар 07 сарын 27-ны 19 цагт тэмдэглэх болсныг мэдэгдье !
Жич : Өөр өөрсдийн зардлыг даахыг мэдэгдье !
Ubuntu 8.04.1 хувилбар нь 4-р сард гарсан 8.04 хувилбарын програмуудын алдааг засаж буй хувилбар ба та системээ шинээр суулгах бүртээ их хэмжээний шинэчлэлт хийх шаардлагагүй болох юм. Энэ хувилбарт бараг 200 гаруй засварууд орсон бөгөөд http://mn.releases.ubuntu.com хаягаас татаж авах боломжтой. Хувилбарын талаар дэлгэрэнгүйг http://lwn.net/Articles/288694/ хаягаас уншина уу.
AdvFS нь хуучны Digital Equipment Corp хөгжүүлсэн, өнөөдрийн HP-ийн Tru64 үйлдлийн системийн файлын систем юм. Энэхүү файлын систем нь олон жилийн хугацаанд найдвартай ажиллагаатай болохоо чухал, нарийн зүйлсэд ашиглагдаж байснаараа батлаж буй бөгөөд GPLv2 лицензийн хүрээнд нээлттэй эхийн хэрэглэгч, хөгжүүлэгчдийн гар дээр очиж байна. AdvFS-ын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл http://advfs.sourceforge.net/ хаягаар ороод гараарай.
2008 оны 10-р сард 8.10 хувилбар болон эцэслэн гарах Intrepid Ibex хувилбарын анхны туршилтын хувилбар гарлаа. Ubuntu 8.10 хувилбар маш олон шинэлэг зүйлс, технологиудыг агуулсан, туршсан байдлаараа онцлог байх ба альфа туршилтын хувилбар нь хөгжүүлэгчдэд зориулсан амталганы, шинэхэн хувилбар юм. Дашрамд сонирхуулахад Intrepid нь аргаль гэсэн үг бөгөөд энэхүү хувилбараараа хавчим өндөр технологийн шинэчлэл рүү цуцашгүй авирна гэдэг бэлгэдэлтэй билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://lwn.net/Articles/287825/ хаягаас уншина уу.
Бид линукс үйлдлийн системийг сонирхогч, хэрэглэгчдийг нэгтгэх, мэдлэг туршлагыг солилцуулах зорилгоор энэхүү LiMNux бүлгэмийг байгуулсан билээ. Дэлхийн бүх улс, үндэстэн бүрт линукс хэрэглэгчдийн бүлгэм үйл ажиллагаагаа явуулж бидний л адил зорилгын төлөө зүтгэцгээдэг. LiMNux бүлгэм нь 2006 оны сүүлээр байгуулагдаж зорилгоо биелүүлэхийн өөрийн вэб сайт, блог, хэлэлцүүлгийг ажиллуулж нийт 570 хүн гишүүнээр бүртгүүлээд байна. Линукс үйлдлийн систем маань өөрөө маш хурдацтай хөгжиж, илүү өргөн хүрээнд ашиглагддаг болж байгаа нь биднийг ч мөн адил хурдан хөгжихийг шаардаж байна.
This month, we’re proud to introduce a new column, Command and Conquer. We’ll be taking a look at the command line and hopefully how to make it a little less scary for you.
Other stuff:
* How-To : Create an Ubuntu Plug ‘n’ Play Zone, Create Your Own Server Part 6, Using GIMP Part 3 and Put Photos on your iPod.
* Command and Conquer - Man pages, and what not to type.
* My Opinion - Excited About Ubuntu in South East India
* MOTU Interview - Soren Hansen
* Our usual: Letters, Q & A, My Desktop, Top 5, and more!
Wine төслийнхөн 15 жилийн хөдөлмөрийнхөө үр болох 1.0 хувилбарыг гаргасан болохоо зарлалаа. Линукс хэрэглэгчдэд ямар нэг байдлаар Windows-ийн програм ажилуулах хэрэгцээ гардаг ба үүнийг шийдэхийн тулд Wine төсөл эхэлсэн юм. Wine-ын тусламжтайгаар та Windows-д зориулсан програмуудад ямар нэг өөрчлөлт оруулалгүйгээр суулгах, ажиллуулах, ашиглах боломжтой болно. Сүүлийн байдлаар Microsoft Office, Photoshop CS2 гэх програмууд нэмэгдсэн бөгөөд http://appdb.winehq.org/ хаягаас өөрийн хэрэглэдэг програм дэмжигдсэн эсэхийг шалгаарай.
Recent comments
2 days 7 hours ago
2 weeks 3 days ago
3 weeks 4 days ago
11 weeks 3 days ago
12 weeks 4 days ago
16 weeks 5 days ago
19 weeks 1 day ago
19 weeks 5 days ago
20 weeks 1 day ago
20 weeks 3 days ago