Ubuntu дээр хэрэглэдэг програмууд

Өөр өөрсдийн хэрэглэдэг програмуудаа бичээрэй

download program ?

Харин аятайхан юм татдаг програм юу байдаг вэ? Aria, wget энэ хэдээс өөр

axel - multithread

axel гээд програм байдгийг g0mb0 ахаас мэдэж авсан. тушаалын мөрөөс ажилладаг олон хувааж, маш хурдан татдаг юм байна лээ. -n 10 гэх юм бол 10 хувааж, 10 зэрэг татна гэсэн үг. Харин -a гэвэл явцыг нь харуулдаг юм байна лээ. илүү дэлгэрэнгүйг man дээрээс нь уншаад үзнэ биз. Ubuntu дээр Synaptic ашиглаад эсвэл apt-get install axel гэж суулгаж болно.

zaawar uguj tuslaach

hoi hugshuun ter hurdan tatdag programiinhaa talaar hugshinduu zaawar uguuch haanaas tatah we tatchad ubuntudeeree yaj suulgah we hugshin un shine sonirhogch baina

installing axel

$sudo apt-get install axel гэж Убунту дээр суулгана. Өөр тархац дээр хэрхэн суулгадыг Google ах мэдэж байгаа.

хэрхэн ашигладгийг нь суулгасныхаа дараагаар
$man axel гээд харчих.

Ерөнхийдөө
$cd /file-tataj-avah-dir
$axel http://file-tataj-avah-url

иймэрхүү л байдлаар татна.

ene apt-get haana bdag yum

ene apt-get haana bdag yum be ? bi yeruusuu oldoggui ee , amarhan yum asuuj bval uuchlaarai , tegsen ch gesne hariulchaarai , guij bna .

Terminal deer bichdeg

ta terminal aa neegeed apt geed tab --aa daraad uz !! xerew baiwal garaad irne. Gehdee minii medexeer UBUBTU, DEBIAN 2 dr l bdag bhaa. Yamar ch baisan SUSE dr bdaggui yumdaa

haana bdgiin gej asuuh uruusgul bnaa

apt gedeg bol linux-iin package management systemuudiin neg ni yum l daa. Debian Ubuntu zereg tarhatsuud deer mash urgun ashigladag. ta delengrengui medeeleliig mongol heleeree http://www.debian.mn/index.php?option=com_content&task=category&sectioni... endees avaarai

Terminal deer

Terminal gej baigaa sh dee. Yur ni bol Ubuntu tarhats deer yamar negen programm suulgahdaa terminal deer "sudo apt-get install", update hiih bol "sudo apt-get update" geh metiin command ugdug yum. Tuunees bish "apt-get" gedeg ni yamar negen programm bish.

https://help.ubuntu.com/ - ene hayag ruu orj nemelt medeelel avch bolno.

https://help.ubuntu.com/7.04/add-applications/C/advanced.html#apt - endees "apt-get" -iin talaar medeelel avaj bolno.

Tsetsbold

bayarlalaa.

bayarlalaa. bolchloo , uu bas yaaj beryl suulgah ve ? olon yum asuuj bgaad uuchlarai humuusee .

өө мөн рар

өө мөн рар файлийиг хэрхэн убунту дээр задлах вэ ? аан эсвэл винрар-ийн линукс дээрхи хувилбар бдаг уу ?

unrar

rar file-ийг онгойлгох талаар нэг заавар оллоо.

haanaas ubuntu-d taarah

haanaas ubuntu-d taarah program hangamjuud oloh ve?
aan mun windows deer ajilladag pronuudiig ajilluulah bolomj bii yuu? esvel tiim pronuudiig haanaas oloh ve?

Wine...

Add or Remove Programs -аас хайж байгаад суулгаж болно.

Windoze program-уудыг Линүкс дээр ажиллуулья гэвэл Wine-ийг ашиглаж болно. Wine-ийг ашиглан Линүкс дээр ажиллаж байгаа програмуудын жагсаалуудыг Wine Application Database-с хараарай. Frank's corner-д бас гайгүй жагсалт байх шиг байна. Жагсаалтаас хархад зөндөөл юм байна.

Windoze games-уудыг Линүкс дээр ажиллууллья гэвэл Cedega.

CrossOver гээд бас нэг юм байна. Тэгэхдээ энэ програм нь үнэтэй: $39.95/$69.95 гэж байна.

Надад заавал Windoze-ийн програмууд ашиглах шаардлага гардаггүй болхоор дээрх програмуудыг хэргэлж ерөөсөө үзээгүй болхоор хэр сайн, хэр амархан суудагыг мэдэхгүй. Зүгээр мэдээллийн зорилготой бичлээ.

bayarlalaa , hariult

bayarlalaa , hariult bichsend , aan bi sayahanaas linux hereglej ehelsen bolhoor zarim asuudal tulgaraad jooho hetsuu bgaa yumaa.

миний ашигладаг программууд

dia - ойр зуурын диаграм зурахдаа ашигладаг. ерөнхийдөө visio-г орлуулан ашигладаг гэсэн үг.
mplayer, realplayer - media player-ийг орлуулан ашигладаг. mplayer-ийг анхны install fest-ээс мэдэж авсан юм.
firefox, ies4linux - заавал ie ашиглаж үзэх шаардлагатай вэб хуудас үзэхдээ ies4linux-ийг бусад үед нь firefox-ийг ашигладаг.
gftp - ftp-ээс олон файл татаж авах, файл upload хийх зэрэгтээ ашигладаг. гэнц нэгийг татаж авахад бол firefox болно л доо.
stardict - урьд нь миат-ийн толь ашигладаг байсан. харин саяханаас нэг блог дээрээс стардиктийн бааз байгааг олоод ашиглах болсон.
gimp - ойр зуур зураг засварлахдаа ашиладаг.
rdesktop - windows руу remote хандалт хийхдээ ашигладаг.
xchm - gnochm-тэй ижил. гэхдээ арай дээр санагддагийн.
minicom - hyperterminal-ийг орлуулж ашигладаг. гэм нь GUI байхгүй.
amule - kazaa шиг программ. windows ашигладаг байхдаа emule хэрэглэдэг байлаа. Тэгсэн чинь линукст amule гэж яг ижилхэн программ байдаг юм билээ.

Remote

Windows-оос Linux рүү remote desktop хандалт хийхдээ юу ашиглах вэ?

amule - ээс илүү

amule - ээс илүү limewire, Gnutella protocol ашигладаг болохоор маш хурдан.

Бас миний ашигладаг програмууд

Тэнгисийн адилаар өөрийн ашигладаг Ubuntu дээр дагаж ирдэггүй гэхдээ хялбархан суулгачих боломжтой програмуудыг танилцуулъя.

- Epiphany - ГНОМЕ-ийн вэб хөтөч. Галтүнэгийг бодвол ГНОМЕ-той илүү сайн уялдаж, авцалдаж ажилладаг. Бас ГНОМЕ-ийн адилаар энгийн, ойлгомжтой. Туршаад үзээрэй, таалагдана гэдэгт итгэж байна.

- Liferea - Сүүлийн жилүүдэд RSS буюу news feed гэдэг юм илүү ашиглагдаж, бидний амьдралыг хөнгөвчлөх болсон. Энэ програмыг ашиглаад олон вэб сайтуудын шинэ мэдээг шалгачихаж болдог. Миний ажлын гол багаж, сайн туслах минь. Бас Epiphany-с нэгхэн даралтаар шууд Liferea руу сайтыг нэмэх боломжтой.

- NetworkManager - Линукс дээрээс утасгүй сүлжээнд холбогдох жаахан бэрхшээлтэй байдаг. Үүнийг хялбарчлах үүднээс энэхүү програм гарсан. Утасгүй сүлжээний бүх төрлийн хамгаалалтыг дэмжиж ажиллахаас гадна хэдхэн товшилтоор хүссэн сүлжээндээ холбогдох боломжтой.

- Tomboy - Хэрэв та богино хугацаанд боломжийн тэмдэглэл хийх шаардлагатай, бас тэмдэглэл хөтөлдөг бол энэ програмыг санал болгож байна. ГНОМЕ 2.18 хувилбарт албан ёсоор багтсан байгаа. Танд таалагдана.

- GnoCHM - Зарим цахим номнууд ,chm өргөтгөлтэй байдаг тэгээд уншигч програм олдохгүй балрах гээд байдаг байсан. Энэ нэлээн дажгүй ажилладаг, сайн програм.

- Inkscape - Вектор график зурдаг их эвтэйхэн програм байна лээ. Өөрөө төдийлөн ашигладаггүй ч хөөрхөн санагдаад байгаа, бас ашиглаж сурнаа.

Bluefish ашиглаж үзэж байсан гэхдээ Emacs нь арай илүү юм шиг санагдаад байдаг юм. За тэгээд бусад хүмүүс өөрийн туршлагаасаа хуваалцаарай.

Миний хэргэлдэг энгийн хэдэн програмууд

Ubuntu-тай хамт ирдэггүй програмууд бичсэн нь дээр гэж бодлоо. Доорх програмууд бүгд apt-get ээр суулгаж болно. Галц 2 юм мартсан байж магад, санахаараа нэмнээ.

tilda
Quake шиг дээрээс бууж ирдэг terminal. Нэг коноп дараад л terminal. Сонирхвол миний screenshot-ийг үзээрэй. KDE хэргэлдэг бол Yakuake-ийг суулгаж үзээрэй.
Frozen Bubble
Миний бодлоор хүн болгонд байх ёстой тоглоом.
Bluefish
Миний хэргэлэх дуртай HTML editor.

Frozen Bubble

Энийг татаж аваад соорсийг нь яаж суулгадаг вэ?

минийх бол:

Krusader - хоёр талбарт файлын зохицуулагч.
Konsole - root-ээр нэвтрэх боломжтой терминал
энэ хоёр хоюулаа KDE-ийнх боловч Gnome дээр ч хэрэглээд л байгаа.

commander

Gnome-ийн гайгүй Commander байна уу?
Өөр дээр нь Gnome Commander гээд байна л даа. Даан ч арай л хэрэгцээ хангахгүй юм.