Линукс дээр монголоор бичих

Линукс гэдэг маань хэт харьцангүй ойлголт байдаг болохоор яг ямар юманд дээр монголоор бичих гэж байна вэ гэдгээс шалтгаалаад хэрэглэх аргууд нь өөр өөр байна. Жишээ нь, огт график горим байхгүй бол, GNOME эсвэл KDE, бүр XFCE ашигладаг бол гээд ондоо байна. Хувьдаа GNOME ашигладаг болохоор GNOME бүхий систем дээр хэрхэн монголоор бичихийг энд зааварлая.

GNOME дэлгэцийн систем маань дээр доороо нэг нэг хөдлөн зурвастай байгаа, тэрнийхээ дээд талынх дээр нь хулганыхаа баруун товчлуураар нэг товшино. Ингэхэд нэг цэс гарч ирэх бөгөөд "Add to panel"-г сонгоно. Тэднээс гарч ирэх цонхоноос "Keyboard Indicator"-г сонгоод цонхны доод хэсэгт байрлах "Add" товчийг дарна. Ингээд дээд зурвас дээр хэлээ сонгох сонголт гарч ирэх болно.

Хэл сонголтын талбар дээр мөн адил хулганы баруунаас товшино. Keyboard Properties -> Layouts -> Add -> Mongolia. Ингээд та монгол хэлээ сонгосноос монголоороо төвөггүй бичих боломтой боллоо. Ямар нэг нэмэлт програм огт хэрэггүй. Харин KDE ашигладаг хүн байвал KDE-н талаар оруулаач.

Ubuntu deer mongoloor bichix?

Sain baina uu. Ubuntu system deer mongol gariin driveriig herhen oruulj irdex tuxai tailbarlaj ogooch. uzeed eroosoo chadsangui.

Олчихсон шүү :)

Сая оролдож байгаад олчихлоо :)

1. System->Preferences->Keyboard

2. Layouts-> +Add -> Mongolia гэж сонгоод +Add товчийг дараад нэмчихнэ.

Гараа хооронд нь солих нь Default товч нь Alt+Shift гэсэн хослол байдаг юм байна. Хэрэв үүнийг солихыг хүсвэл дээрх Layouts tab-ын Layout Option... гэсэн товчыг дарж Layout Switching гэдэгээр орж тохируулж өгч болно.

КДЕ дээр

System Settings->Regional & Language->Leyborad Layout гээд Layout хуудаснаас Гарны хөтлүүр ашиглах боломжийг идэвхжүүлнэ. Боломжтой хөтлүүрүүдээс Монголыгоо олоод Идэвхтэй рүү нэмж оруул. Нөгөө хуудсууд руу нь ороод сонголтуудаа өөрийнхөөрөө хийнэ биз.

Ubuntu-дээр

English, Монгол (болон бусад) хэлийн хооронд ALT+Shift-ээр солъе гэвэл:

System>Preferences >Keyboard>Layout Options>Group Shift/Lock behavior:"Alt+Shift changes group."-ийг сонгоод>Close

зөвхөн Ubuntu ч биш л дээ

зөвхөн Ubuntu ч биш л дээ. GNOME ашигладаг бүх линукс тархац дээр дээрх аргыг ашиглаж болно. KDE дээр харин яадаг юм бол?

Бусад Distro дээрх

Бусад Distro дээрх GNOME нэх их хэргэлж байгаагүй болхоор, тодруулж өгсөнд баярлла.