Сайн байцгаана уу?
Түрүү жилийн 4 сарын 7-нд "Linux Install Fest" арга хэмжээг MUUG, OpenMN хамтран анх санаачлан зохион байгуулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Анхны арга хэмжээ болохоор сонин содон сайхан болж өнгөрсөн санагдаж байна. Бас ч үгүй зорилтууд тавьж, түүндээ ч эхнээс нь хүрсэн байна. Linux User Group-тэй болъё гэж ярьж байсан, Дөлөөгийн маань зүтгэлээр энэ веб хуудас бий болж, олон гишүүдтэй linux user group-тэй ч болжээ. Энэ жил нэг эхлүүлсэн ажилаа таслалгүй "Linux Install Fest - 2007"-г зохион явуулах ёстой гэж би хувьдаа бодож байна. Тийм биз дээ, залуусаа!
Монголын Linux User Group-нхаан, энэ ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Comments
Linux Install Fest талаар хэлэлцэцгээе
Энэ хаяг дээр хэлэлцүүлэг үүсгэсэн бөгөөд та өөрийн санал бодлыг чөлөөтэй хуваалцаарай. http://www.limnux.org/node/170
Install Fest хэзээ?
Энэ жилийн Linux Install Fest хэзээ, хаана болхын? Жижиг сажиг тусалж болох юм юу байна?
Ubuntu 7.04 гарсны дараахан
Ubuntu 7.04 гарсны дараахан хийх санаа байна. Тэрнээс өмнө ядаж нэг жижигхэн суулгах заавар, бас бус юм бэлдэх хэрэг гарах л байх. Одоогоор энэ талаар яг таг төлөвлөсөн зүйл алга байна. Ямар ч байсан 13-р хороололд шинэ оффисдоо хийнэ. Зарланаа.
Linux InstallFest бол мэдээж
Энэ онд олон ч ажил хийхээр төлөвлөөд зүтгээд байна. Үүнд нь мэдээж Linux InstallFest орж байгаа. Өөр олон юм бий. Удахгүй төрийн бус байгууллага маань нэг оффистой болж байгаа, тэгээд ойрын хэдэн өдөр жижиг сажиг ажилтай гүйгээд байна. Санаа бол Ubuntu 7.04 гарах өдөр төрийн бус байгууллагынхаа шинэ байран хийх байх. Удахгүй зарланаа, ар араасаа олон шинэ мэдээ хүрнэ. Хамгийн наад зах нь төрийн бус байгууллагаа албан ёсоор бүртгүүлсэн, цаашид хуулийн этгээдийн хариуцлага, үүрэг, эрхийг эдлэх боломжтой болсон. Болж өгвөл долоо хоног бүр чөлөөт уулзалт эсвэл сургалт хийх санаа байна. Ер нь толгой дотор их юм эргэлдээд л, бүр самуурчаад байна :). Linux InstallFest хийх нь бол баттай.
Яагаад Ubuntu
Хэрэглэгчдэд сонголт хийх эрх өгөх хэрэгтэй гэж бодож байна. Эсвэл Linux-ийн олон тархац байдаг ба ийм, тийм учраас Ubuntu-г сонгож байгаа юм аа, гэдгээ ойлгуулах хэрэгтэй болов уу? Надаас эхлээд л эхлэн суралцагч нарт мэдэхийг хүссэн юм их байгаа байлгүй. Хэрэв интернэтээс нэмэлт татаж суулгах боломжгүй бол 1 CD -нд багтдаг Ubuntu хангалтгүй ч байж болно. Миний ярьж байгаа маань буруу ч байж мэдэх л дээ. Мөн Kubuntu-г ч орхиж болохгүй байх.
Та бүхний оролцоо юунаас ч илүү чухал
Яг зөв. liMNux бол хэн нэгний өмч биш харин бид бүгдийн дундынх. Тийм болохоор асуудал дэвшүүлж, тэр талаар нээлттэй хэлэлцэх хэрэгтэй. Яагаад Ubuntu вэ гэвэл суулгахад бас хэрэглэхэд хялбар. Дээрээс нь олон энгийн хэрэглэгч ашиглаж байгаа гэж бодоод байна. Санал асуулга ч харуулах биз. Нэг системийг ашигладаг олон хүн байна гэдэг маань өөрөө их чухал. Хэн нэгэнд бэрхшээл тулгарахад туршлагатай, мэдлэгтэй эсвэл өмнө тэр бэрхшээлтэй нь тулгарсан хүн байх магадлал өндөр. Гэвч олон ургалч үзлийг дээдэлж, хүний сонголтыг хүндлэх хэрэгтэй.
Боддог бодол. Хэд хэдэн тархац тараавал ямар вэ? Харин ямар хэмжээтэй байх уу?