Linux Install Fest 2007

Linux Install Fest-ыг 2006 оны 4-р сарын 7-ны өдөр бидний хэдэн нөхдүүд санаачлан зохион байгуулсан. Энэ жил зохион байгуулна гэж бодож байсан ч сүрхий анхаарал тавьсангүй иржээ. Гэтэл Баянаа маань энэ асуудлыг сөхөн тавьснаар багагүй хүмүүс өөрийн сэтгэгдлийг хуваалцаад байна. Ер нь энэ талаар энд саяхан хэлэлцье, санал бодлоо хуваалцаад, сайхан хамжаад хийчихье. Тэгэх үү залуусаа!!!

Харин ээ

Хэзээ юм болоо. Дөлөө завгүй байгаа юм болов уу

Install Fest юу болж байна?

29-нд гэж байх шиг байсан хойшилцон юм уу? Limnux рүү өдөг болгон орж шалгахад Fest-ийн тухай мэдээлэл байдаггүй. 200 хавьцаа Ubuntu CD шарцан байгаа, хэнд хаана авиачиж өгөх үү?

Таатай мэдээг сонсоход таатай байна шүү...

Би ч Windows-г хэрэглэдэг. Гэхдээ та хэдэн нөхдийн адил Linux хэрэглэхийг хүсдэгч суулгасныхаа дараа юу ч хийж чадахгүй мухардалд орчихоод эргээд л Windows руугаа орчихно.

Та бүхний энэ ажилд амжилт хүсэхийн ялдамд дээр бичсэн сэтгэгдлийн дагуу уг арга хэмжээг зохион байгуулахад ямар ямар үйл ажиллагаа, ивээн тэтгэлэг хэрэгтэй байгааг дугаарлан бичвэл зарим хэрэглэгчид өөрсдийн чадах зүйлээрээ туслах байх гэж бодож байна.

Мөн дээр нь хэдэн санал нэмэх гэсэн юм. Үүнд:
1, Linux Terminal-н командуудын дэлгэрэнгүй бичиглэл, тайлбар, жишээнүүдийг агуулсан тараах материал бэлтгэх /надад командуудын тухай бэлтгэж өгвөл би үүнийг хариуцаж хийж болох/
2, Хоёр өдөр гэдэг нь зөв гэхдээ арга хэмжээгээ өмнөхөөсөө арай өргөн цар хүрээ том болгох шаардлагатай бол
А өдөр. Linux төрлийн доод тал нь 3 үйлдлийн систем /UBUNTU, Fedora Core, Free BSD/ суулгах, боломжтой бол Packet-уудын үүргийг тайлбарлах
Б өдөр. Аль нэг үйлдлийн систем дэх Application өргөн ашигладаг програмуудын хэрэглээ, боломжтой болох нөхцөлд зарим сервер бэлтгэх аргачлал /tutorial/ FTP, HTTP, Mail гэх мэт

Гэх мэт хийвэл Монголын UNIX хэрэглэгчид бүр их болох болов уу гэж бодож байна.

Хүндэтгэсэн АсТа

sainuu

sainuu hediigeer bi linux iig sonirhogch tudii bolowch tani sanal mash ih taalagdaj bn er tsaashdaa ashiglaj surahiig mash ih husej bna
yawal sain surah bol ???????????????????????????????????

*кс хэрэглэгч

*ксийг хамгийн их хэрэглэдэг байгууллагыг шалгаруулбал ямар вэ? Өөрөөр хэлбэл *ксийг дэмжих бас нэг санаа л даа. Ямарваа нэг байгууллага дээр очоод ийм шалгаруулалт болж байна аа, танайд хэдэн копьютер байна гэхээр цаад хүн нэгийг бодно оо доо. Хэрэв ийм юм хийвэл заавал өндөр шагнал өгөх гээд байх албагүй гэж бодож байна.

Судалгаа

Үүнийгээ ашиглаад статистик үр дүн ч гаргаж болох юм.
*кс системүүд монголд:
Энгийн хэрэглээнд: Өчнөөн
Сервэрийн зориулалтаар: Төчнөөн
Тусгай зориулалтаар: Тэд

Эдгээрийг Windows-тэй харьцуулахад тэд, тэдэн хувь.

гэдэг ч юм уу.

Нэг санал байна аа

Baynaa, Дөлөө өнгөрсөн жил зохион байгуулсан андууд Шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргах уу. Тэгээд хэн хэн хаанаас юу олох уу Хэн хэн юуг нь хийхээ гаргах уу даа. Хэн яаж туслахаа мэдэхгүй байх шиг байна аа.

Ивээн тэтгэгч мэдээж хэрэгтэй

Ивээн тэтгэгч мэдээж хэрэгтэй болно. Аль болох ивээн тэтгэгч олохыг бодох хэрэгтэй шүү. Гэхдээ бүх боломжгүй бол өөрчдийнхөө хүчинд тулгуурлахаас өөр замгүй. Түрүү жилийн Linux Install Fest-с нэг ажиглагдсан зүйлсээ дүгнээд хэлэхэд:

1. Зар сурталчилгаа маш чухал: Хэн хаана юу хийх гэж байгаа талаараа эхлээд хүмүүст дуулгаж, хүмүүс ажлаа зохицуулаад оролцох боломжийг олгоход зар сурталчилгаа маш чухал. Заавал биеэр явж зарлахгүй ч, түрүү жилийнх шиг бүх мэргэжлийн их дээд сургуулиуд дээр анонс наах шаардлагатай. Бас дээр нь өдрийн сонингууд дээр жижигхэн зар байж болно. Телевизийн мэдээ үнэтэй байж болно. Үнэ ханш нь хэд байна, зардлынхаа жагсаалтыг эхлээд гаргачихвал ивээн тэтгэгч олоход хялбар байдаг гэдгийг Дөлөө маань надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

2. Семинар, илтгэл заавал байх хэрэгтэй. Хэдийгээр энэ арга хэмжээ "Install Fest" нэртэй ч, ирсэн хүмүүс нэгийг үзээд, үзэж чадаагүйгээ сонсоод явах боломжийг олгох хэрэгтэй. Илтгэл ер нь хамгийн зүгээр, нэг их олон биш ч чанартай цөөхөн илтгэл байж болно. Зөвхөн Линукс ч биш, Юникс төст системийн талаар бас илтгэлүүд орно биз дээ.

3. Түрүү жил санал асуулга явуулж байсаныг санаж байнуу? Болж өгвөл эргэх холбоотой зүйл хиймээр байна. Та нар юу гэж бодож байна.

Түрүү жилийн гадаа, болон дотор анонс, их дээд сургуулиуд дээр өлгөсөн анонс-ны загвар надад байгаа. Хэрэгтэй бол мэйлээр явуулъя.

Одоогийн байдлаар миний нэмэрлэх зүйлс

Би Молголд энэ сарын 31-нд очино. CD ямар үнэтэй байна? Үнэнээс шалтгаалаад чадвал 200, 300 CD шарж нэмэрлэх санаатай байна. 'Анонс' гэдэг ч нь юу билээ? Боломжтой бол ивээн тэтгэгч хэрэгтэй байхаа, нилээн нэмэр болох байх. Надад бас нэг илүү laptop (Samsung X10) байна. Linux суулгаад үзүүлэн маягаар ч юм уу хэргэлэх хэрэгтэй бол хэлээрэй. Бас өмнө бичсэнээр хүмүүсд суулгахад нь туслая.

Ер нь хүмүүсийн туслалцаа хэрэгтэй байгаа юмнуудыг жагсаагаад тавьбал зүгээр биш үү? Тэр дундаас хүмүүс чадахыгаа сонгож аваад.

Linux Install Fest ивээн тэтгэгч

Ноднин хийж байхад хэвлэлийн бага хурал, гадаа өлгөх анонс, дискүүд гээд багагүй зардал гарч байсан. Тэр үед бидний хэдэн хүмүүс өөрийн чадахаар дискээ бичиж үнэгүй тарааж байсан, Баянаа маань гүйж байгаад гадаа анонс хэвлүүлж, багагүй тооны дискийн Мобинэтээс гаргуулсан. Тухайн үедээ миний ажиллаж НэтСофт компани 100 мянган төгрөг хандивласнаар нэлээдгүй зардлыг дарсан. Харин энэ жил бүгдээрээ яах вэ? Бидэнд ивээн тэтгэлэг хэрэгтэй юу? Хэн яаж өөрийн хувь нэмрийг оруулах боломжтой вэ? Хэн ивээн тэтгэлэг олоход туслах боломжтой вэ? Жишээ нь олон дискийг олон хувааж авч шарсан нь илүү оновчтой байдаг болохоор бага гэлгүй диск хандивлах нь нийгэмдээ хэрэгтэй үйл болж байгаа, бас Баянаа Мобинэттэй өөрөө яриад гадаа анонс хэвлүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн.

Миний бодлоор ямар нэг ивээн тэтгэгч байх хэрэгтэй юм шигээ. Яг тэгээд хийгээд гүйхлээр овоо юм болдог юмаа. Хүмүүс ямар идэвхигүй байнаа? Хэн Linux Install Fest дээр хүмүүст суулгахад туслах боломжтой вэ? Хэн хэн хэдэн диск шарах боломжтой вэ? Эсвэл бүгдээрээ http://lists.mnosi.org/mailman/listinfo/limnux хаяг дээр бүртгүүлээд илгээлтийн жагсаалтаар хэлэлцэж бас болж байна. Ер нь аль аль дээр нь явбал зүгээр юм байна.

Бүгдээрээ нам зохион байгуулъяаа

Бид бүгдээрээ Revolution OS үзээд, тэнд Linux Install Fest зохиогддогийг анх олж мэдсэн. Энэ арга хэмжээний үеээр хүмүүс өөрийн тооцоолуурыг авчран туршлагатай хэрэглэгчдийн зааврын дагуу линукс систем суулгуулан авч, эсвэл хэрхэн суулгахыг сурч авдаг юм. Цаашил хэрэглэх талаараа ч зөвлөлгөө авах боломжтой байх ёстой. http://www.mnbsd.org/ftp дээр байгаа байх буулгаж аваа үзээрэй.

Гэхдээ бид анх зохион байгуулахдаа энэхүү сонгодог хэлбэрийг жаахан алдагдуулж, лекц рүү илүү анхаарал хандуулсан тал бий. Гэвч хэд хэдэн хүн өөрийн тооцоолуур дээр суулган авч, 500 гаруй Ubuntu 5.10 дискийг үнэгүй тарааж өгсөн. Нээрээ 500 хаанаа ч хүрээгүй шүү. Анх удаа зохион байгуулж байгаа гэхэд нэлээн амжилттай болж, дараахан нь болсон UBP дээр арих зүйлтэй, бахархах сэтгэлтэй байж билээ. Гэхдээ өнгөрснөөсөө суралцаж, урагш харж, илүү ихийг бүтээх хэрэгтэй.

Энэ жил Ubuntu 7.04 хувилбар гарсны дараахан хийвэл их зүгээр юм шиг. Ubuntu нь суулгахад бас хэрэглэхэд их хялбар болохоор сонгон авсан. Ийм ч учраас ноднин жил бид бас Ubuntu сонгосон юм. Дээрээс нь монгол толин сервер байгаа болохоор давуу талтай болов уу. https://wiki.ubuntu.com/FeistyReleaseSchedule хуудасны хэлж буйгаар бол 4-р сарын 19-ний өдөр буюу пүрэв гарагт эцэслэн гарах юм байна. Яг тэр долоо хоногт нь зохион байгуулж амжихгүй болхоор дараагийн долоо хоногт нь зүгээр байх, өөрөөр хэлбэл 4-р сарын 23-наас 29-ний аль нэг өдөрт нь. Харин аль гарагт хийвэл зүгээр вэ? Саналаа өгөөрэй http://www.limnux.org/node/171. Санал асуулга хагас сарын хугацаанд явагдах ба үүний дүнд суурилан Linux Install Fest зохион байгуулцгаая. Хоёр өдөр байвал зүгээр ч юм уу? Зориулалтаар нь хуваавал? Жишээ нь таниулах өдөр, суулгах өдөр гэж? Гэвч энэ миний санал, бусад хүмүүс юу гэж бодож байна?

Бас энэ удаад жинхэнэ сонгодог байдлаар буюу хүн өөрийн тооцоолуурын авчран суулгуулж авах эсвэл суулгахыг заалгах маягаар хийвэл ямар вэ? Гэвч энэ дээр хүн хүч ихээхэн хэрэг болох нь мэдээж. Дээрээс нь өрөө танхим болон цахилгаан шугам гээд олон юм хэрэгтэй. Энэ дээр бол "Монголын Нээлттэй-Эхийн Санаачлага"ТББ-ын 13-р хороололд байрлах 50метр квадрат бүхий өрөөг ашиглах бүрэн боломжтой, бас тохиромжтой байх. Бас шинээр гарч буй Ubuntu-с хэдэн диск тараах хэрэгтэй бол? Бас бусад ямар тархацууд тарааж болох уу?

Дээрх бүгд зөвхөн миний санал бөгөөд бусад хүмүүс өөрийн саналыг чөлөөтэй хуваалцаасай гэж хүсч байна. Мөн зохион байгуулалтад туслаж, гар бие оролцох хүн байвал өөрийн боломж болон хэрхэн туслах хүсэлтэй буйгаа хэлээрэй.

Бид бүгдийн оролцоо их чухал

Дөлөө Tengisu /нэрийг нь мэдэхгүй тул энэ нэрээр нв бичлээ шүү. SORRY/ их сайхан санал бичжээ. Хүн болгон л өөр өөрсдийнхөө туслалцааг үзүүлээд явбал их сайхан болох байх гэж бодож байна аа. Би ч өөрийн чадах зүйлээрээ туслахад бэлэн байна а. Linux Install Fest гэж байгаа юм чинь Ubuntu-г гол болгоод бусад тархацуудаас боломжоороо хувилаад тараая гэж бодож байна. 2 өдөр гэдэг дээр нэг санал байна. Эхний өдөр нэлээд олон газар таниулах өдөрлөгийн зохиогоод /жишээ нь их дээд сургууль, төрийн байгууллага гэх мэт/, мэдээлэл аваад үнэхээр хэрэгтэй гэж бодож байгаа хэрэглэгчид маргааш нь "Монголын Нээлттэй-Эхийн Санаачлага"ТББ-ын 13-р хороололд байрлах 50метр квадрат бүхий өрөөнд суулгах өдөрөө зохиох уу гээд л бодогдож байна. Манайхан саналаа хэлээрэй.

Бүр долоо хоног байвал яах уу?

Хоёр өдөр хийхдээ эхний өдөр нь энэ тэрүүгээр явна гэх юм бол ганц хоёр газраар л орж амжина. Бүр ингэж хийе гэж байгаа бол долоо хоног үргэлжлээд хамгийн сүүлийнх дээр нь жинхэнээсээ суулгацгаавал ямар вэ? Эхний өдрүүдэд болохоор цаг эсвэл цаг хагасын яриа хийгээд явбал. Харин ямар сэдвээр юу ярих уу? Та бүхэн юу сонирхож байгаа болон ямар сэдвээр яриа хийж чадах талаараа бичээч.

Ямар ч байсан "Нээлттэй-Эхийн Санаачлага"ТББ болон liMNux-ын талаар танилцуулна, тэгээд өөр? Бас хаагуур хаагуур явбал зүгээр вэ?

Хоёр өдөр

Хоёр өдөр явуулах дээр саналтай байна. Гадуур явбал нилээд хөдөлмөр орох байх даа. Эхний өдөр нь хаа нэг хурлын танхимд /жишээлбэл МТҮП-ын хурлын танхим/ явуулаад бүхий л амаар хэлэх зүйлсээ багтаах хэрэгтэй. Сурталчилгаа, сургалт, суулгах, ашиглах заавар гэх мэт. Тэгэхдээ CD-гээ тарааж болно. Энэ нь хүмүүс бие дааж суулгах буюу маргааш нь тооцоолуураа авч ирэх боломжгүй хүмүүст тохиромжтой ба хоёр өдрийг зарцуулахгүй гэсэн үг.
Харин хоёр дахь өдөр нь суулгах дээр дагнах юм.
CD-ий хувьд ноднин 500ш багадаж байсан юм бол тэрнээс илүү хэрэгтэй гэдэг нь илт байна. 5 дугаар хувилбараас хойш 7 хүртэл гарчихлаа. Өмнө нь авч байсан хүмүүс дахиад авна. CD хувилах тал дээр бол бага ч гэсэн тусалж чадна шүү.

Зүгээр солсогдож байна

Ерөнхийдөө санал нэг байна. Танилцуулга, суулгах гэсэн 2 өдөр гэдэг ч нь маш зүгээр санагдлаа. Хэдэн цагт хэдий хугацаагаар явуулбал зүгээр бол? Миний бодлоор тавтах, хагасайнд зүгээр юм шиг. Ажилтай хүмүүсд илүү тохиромжтой болвуу. Тэгээд хагасайнд тухтай суулгацгаавал. Түрүү жил оролчоогүй болхоор сайн мэдэхгүй байна. Шал буруугаар бодож байж ч магад.

Би танхим дундуур хүмүүсд суулгахад нь туслаад явж болж байна. Пөөх, түрүү жил 500 Ubuntu CD тараасан юм уу? Энэ жил хэд хэрэгтэй бол? Би нилээн хэдэн CD бичиж нэмэрлмээр байна. Ямар тархацууд хэд хэд хэрэг болох зэрэг нийт дүн гарчвал бүгдээрээ чадхаараа нэмэрлээд юу байхав. Burn болсол CD нуудыг 'CD wallet'-нд хийгээд тараавал уул нь зүгээр юм. Даан ч тийм ихийг принтерлэхэд нийлээн их хор шаардах эд байна. DIYMarketing дээрээс татаж авж болох юм байна. Яг Feisty-д зориулсан cover artwork хайгаад олсонгүй. Тэгэхдээ энэ тийм ч чухал асуудал биш л дээ, гол нь CD.

За тэгээд саналуудаа бичээд байгаарай.