2002 онд байхаа даа бараг анх линукс гэдэг юмыг сонсож байсан санагдана.
түүнээс хойш хэд нэлээд хэдэн удаа суулгаж үзэж байсан боловч хэрэглэж үзэх санаа чимхийн төдий ч байсангүй. хэд хэдэн хүн намайг линукс ашиглахыг зөвлөж байсан боловч виндовс хэрэглээд болоод л байна ш дээ гэсэн бодолтой явдаг байлаа.
сүүлдээ ажлын шаардлагаар ганц нэг юм туршиж үзэхээс өөр аргагүй боллоо. туршсан зүйлүүдийн маань зарим нь болно зарим нь болохгүй. ингэж тэгсээн нэлээд удлаа. 2006 онд mnbsd.org-оос линуксыг desktop хэрэглээнд хэрэглэж болох юм гэдгийг мэдээд туршиж үзэхээр шийдсэн юм.
Учир нь би өөрөө линуксаа байнга хэрэглэхгүй байгаагийн улмаас миний мэдлэг чадвар сайжрахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн хэрэг. бас зэрэгцээ суулгаж ажиллаад болоод байсан боловч багахан бэрхшээл тулгарахад машинаа унтрааж асаагаад виндовс руугаа орчихоод байдаг байв.
Линукст шилжихийн тулд ашигладаг программуудынхаа багахан жагсаалтыг гаргав. Үүнийгээ 1. нэн чухал шаардлагатай, 2. ер нь хэрэгтэй, 3. байсан ч байгаагүй ч ялгаагүй гэсэн 3 хэсэгт хуваав. ингээд
1дүгээр зэргийн программуудынхаа орлуулах программуудаа мэдэж авлаа. дараа нь 2-р зэргийн программуудынхаа зарим нэгийг нь олж авлаа. за ингээд л виндовсоо устгаад дан линукс суулгав.
эхний хэд хоног суулгасан линукстаа гарч хүрэхгүй шахуу гэюүрч суутал анхны Linux install fest болж тэнд тавигдсан зарим нэг илтгэл надаа маш их урам өгсөнөөр дахин виндовс суулгахааргүйгээр шийдэв. мэдээж эхний 3 сар маш хүнд хэцүү байнга л янз бүрийн проблем тулгарч байсан боловч түүнээс цааш нэлээд хөнгөрсөөр бараг виндовсийг тоглоомноос өөр зүйлд ашиглахаа байж дээ. гэхдээ мэдээж одоо ч гэсэн янз бүрийн бэрхшээл тулгарсаар байгаа боловч энэ нь тийм ч амин чухал бэрхшээлүүд байхаа больсон байна. гагцхүү хувилбар хайх илүү сайжруулах асуудал руу л шилжиж эхлэж байх шив дээ.
бас нэг сонин дүгнэлт нь би виндовсийг ердийн хэрэглээний түвшинд сурах гэж бараг 4 жил зарцуулсан бол линукст 6 сар зарцуулжээ. виндовс сурч байхад өөрийн гэсэн компьютергүй байсан нь ингэж удахад нөлөөлсөн боловч 8 дахин ин хугацаа гэдэг арай л их юм шигээ.
Эцэст нь хэлэхэд тэр үед linux install fest болоогүй бол би линукстай нэг сарч тэсэхгүй байсан гэдэгтээ итгэлтэй байна. Иймээс анхны linux install fest-ийг зохион байгуулсан хүмүүст талархах нь зүйтэй болов уу!
Comments
Програмуудын шагсаалт
Чиний бичсэнийг уншаад үнэхээр урам орж байна. Хамт зохион байгуулалцаж байсан бусад нөхдөд маань ч гэсэн ялгаагүй байгаа болов уу гэдэг бат итгэлтэй байна. Энэ жил зохион байгуулах InstallFest-г зохион байгуулах талаар бодож байхдаа өнгөрөгч InstallFest маань ямар үр дүнтэй болсон эсэх гээд эргэлзэж байсан юм. Аливаа зүйлийг хийгээд, үр дүнг нь харах үнэхээр гоё байдгийг хэн бүхэн мэдэх байх. Энэ жил бүгдээрээ InstallFest-ээ маш гоё хийцгээе, өөрсдийн бахархалаа өөрсдөө бүтээцгээе.
Нээрээ ашигладаг програмуудын жагсаалт гаргасан гэлээ, түүнийгээ нэг танилцуулаач. Бусдад чинь маш хэрэг болох байх. Дээрээс нь InstallFest дээр энэ шилжсэн талаараа багахан яриа бэлдвэл ямар вэ? Бид бүгд туслаад дэмжээд, хамт ажиллацгаая. Нээрээ хүмүүсээ InstallFest-н төлөвлөгөө удахгүй бэлэн болно шүү, анзаарч л байгаарай.
Дээр Дөлмандах
Дээр Дөлмандах зэрэг хэдэн хүн ашигладаг програмуудынхаа жагсаалтыг Хэлэцүүлэг дээр гаргасан байсан. Өөрөө ч бас сонирхуулаач.
Төлөвлөгөөг анзаарч байя аа.
өөрийн
өөрийн ашигладаг прогаммуудаа энд орууллаа
Дөрвөн жил,
Дөрвөн жил, зургаан сар гэж байгаа чинь өрөөсгөл болов уу?
Linux, Windows хоёрынхоо байрыг солиод үзэхэд ч тийм харьцаатай байх ч байсан юм бил үү?
Windows-ийг сурсныхаа дараа Linux сурсан гэдэг нь ердөө л мэдлэгээ ахиулсан л гэсэн үг. Намайг сургуульд байхад эхлээд C заачихаад дараа нь C++ зааж байсан шиг л байхгүй юу. Linux руу шилжихдээ ашигладаг зүйлсээ эхлээд хайж олсон гэж байна. Харин Windows-ийг сурахдаа юу ашиглах аа ч мэдээгүй байсан биз дээ?
Линукс илүү хялбар
Өмнө нь тооцоолуур дээр ажиллаад сурчихсан болохоор линукс руу шилжих хялбар байх нь ойлгомжтой. Гэхдээ манай өвөө өмнө огт тооцоолуур ашиглаж байгаагүй ч 5.10 хувилбарыг өдий хүртэл сүртэй асуудалгүй ашиглаад л байгаа даа. Ганц нэг бэрхшээл гардаг л юм. Энэ үед бүрэн монгол хэл рүү орчуулчихсан байсан бол гэж бодох юм.
Туршилт
хэ хэ
Юу ч мэдэхгүй олон өвөө нарыг хоёр хуваагаад, Linux, Windows ашиглуулбал л үр дүн нь тодорхой гарах байх даа.