UNIX төст системийн бүтэц
UNIX систем функцийн хувьд гурван түвшинд хуваагддаг:
· Кернел буюу цөм, үйлдлүүдийг төлөвлөж хураагуур (storage/диск)-ийг удирддаг;
· Шел буюу бүрхүүл, хэрэглэгчийг системтэй холбогч бөгөөд хэрэглэгчийн командуудыг хөрвүүлж биелүүлнэ.
· Хэрэглээний програм хэрэгсэлүүд, үйлдлийн системд нэмэлт боломжуудыг бий болгоно.
Кернел
Үйлдлийн системийн цохилох зүрх болсон кернел нь тоног төхөөрөмжийг хянаж програмистын удирдлагаар системийн хэсгүүдийг унтрааж асааж байдаг. Хэрвээ жишээ нь та компьютертээ ls буюу директорийн мэдээллийг жагсаах команд оруулбал кернел дискнээс тухайн директор дахь файлуудыг унших командыг өгч, таны дэлгэц дээр тэдгээрийг жагсаан харуулах болно.
Бүрхүүл
Одоогоор нэлээд хэдэн төрлийн бүрхүүл гараад байгаа, хамгийн өргөн тархсан нь bourne ба C бүрхүүлүүд бөгөөд эдгээрээс гадна эхлэн суралцагчдад ихэд дөхөмтэй менюгээр удирддаг бүрхүүлүүд мөн байдаг. Ямар бүрхүүл ашиглахаас үл хамааран үүний үүрэг нь хэвээрээ үлддэг, өөрөөр хэлбэл хэрэглэгч, компьютер хоёрыг холбодог.
Бүрхүүл нь мөн дамжуулах хоолойн үүргийг гүйцэтгэх чадвартай, үүнийг хэрэглэгч хэд хэдэн командыг хооронд нь холбож өгөх, нэг програмын үр дүнг нөгөө програмын оролт болгон ашиглах болох чадвар гэж тайлбарлаж болно.
Хэрэглээний програмууд болон хэрэгсэлүүд
Unix-ийн хэрэглэгчид хэрэглэж болохуйц зуу зуун хэрэглээний порграмууд бий, үүний заримыг нь тодорхой нэг үйлдэлд зориулан гуравдагч этгээдүүд гаргасан байх нь ч бий. Ерөнхийдөө хэрэглээний програмуудыг тодорхой хэрэглээ бүхий жишээ нь: документ боловсруулах болон бизнесийн хэрэглээний програмууд мөн програмчилахад зориулагдсан гэж хоёр ангилж болно.
Түгээмэл 4 тархацын хувьд
Fedora
yum list all командаар жагсаасан нийт пакетын тоо 7334
-CentOS
yum list all командаар жагсаасан нийт пакетын тоо 5785
-Ubuntu
apt-cache stats командаар жагсаасан нийт пакетын тоо 24088
-Debian
apt-cache stats командаар жагсаасан нийт пакетын тоо 23851
Эндээс харахад Debian болон түүн дээр суурилсан Ubuntu тархац нөгөө хоёроосоо бараг 4, 5 дахин илүү пакетуудын сонголттой байна.
Comments
Asuult bna
yum-list-all, apt-cahe 2 iin yalgaa ni yu ve
ондоо тархацууд
yum нь Fedora болон бусад rpm ашигладаг линукс тархацууд дээр ашиглагддаг. Харин apt нь Debian суурьтай линукс тархацууд дээр ашиглагддагаараа л онцлог юм.
centOs 5 f77
CentOS 5 deer f77 yaj suulgah ve?install rmp ni bn uu
.net-s baahan hailaa oligtoi yum olsongui.herhen yaj suulgah talaar helj ogch tuslaasch.mash ih heregtei bnaa.