Fatal Server Error

RedHat Linux 9.0 суулгах гэсэн чинь ийм алдаа өгөөд байх юм. X Windows рүүгээ л орохгүй байгаа юм л даа. Энэ асуудалыг яаж шийдэх вэ хүмүүс ээ.

Comments

хэлэлцүүлгийн сэдэв байна

яагаад заавал RedHat 9 суулгах гэж байгаа вэ? Наад хувилбар чинь аль 2001 оноос хойш хөгжүүлэгдэхээ больсон, бас аюулгүй байдлын хувьд маш хүнд нөхцөлд байгаа гэж хэлэхэд болно. Хэрэв та үнэхээр RedHat ашиглах хэрэгтэй бол Fedora-г ашиглаад үз, сүүлийн үеийн RedHat л гэсэн үг. Харин заавал RedHat гэхгүй бол Ubuntu ашиглаад үз. Fedora-н хамгийн сүүлийн хувилбарыг http://mirrors.mnosi.org/fedora хаягаас татаж аваарай, харин Ubuntu-г http://mn.releases.ubuntu.com хаягаас авна биз. бас хэрэв та ямар нэгэн бэрхшээлдээ бусдаас тусламж авч, түүнийхээ талаар хэлэлцэх гэж буй бол тухайн зүйлээ хэлэлцүүлэгт бичих нь илүү оновчтой байх болов уу.

Ер нь бол энэ

Ер нь бол энэ алдааг дагалдах өөр, гол алдааг нь олж харахыг хичээ.
Эхлээд суулгахдаа package-уудаа үндсэн сонголтоор нь суулгаад үз.