Firefox 3 горилогч 1 хувилбар гарлаа

Mozilla корпораци Firefox 3-н эхний горилогч хувилбар гарсан болохыг өнгөрсөн баасан гарагт зарлалаа. Энэхүү горилогч хувилбар нь 6 долоо хоногийн өмнө гарч байсан Бета 5 хувилбарын үргэлжлэл бөгөөд бүтээгдэхүүн нэлээн боловсорсон болохыг илтгэж байна. Хөгжүүлэгчдийн яриагаар горилогч хувилбарыг 5-р сарын сүүлээр гаргах төлөвлөгөөтэй байсан ч ажил урагштай явж байгаатай холбоотойгоор инхүү урьдчилан гаргаж буй юм. Горилогч хувилбар нь програмд орох шинэ зүйлс орж гүйцсэн, зөвхөн одоо байгаа цох болон бусад соногуудыг арилгах үлдсэнийг илэрхийлсэн бас нэг хөгжүүлэлтийн хувилбар бөгөөд олон нийтэд бус хөгжүүлэгчид, тестлэгчид болон эрт хэрэглэгчдэд зориулсан байдаг. Мэдээллийн дэлгэрэнгүйг http://www.computerworld.com/action/article.do?command=viewArticleBasic&... хаягаас уншина уу. Мөн http://mirrors.mnosi.org/mozilla хаягаас татаж аван хэрэглэх боломжтой.