Линуксын анхан шатны сургалт - 2008-06-23

Өмнө зарлаж байсанчлан линуксын анхан шатны сургалтыг 2008 оны 6-р сарын 23-с 27-ныг дуустал 5 хоногийн хугацаанд явуулахаар тогтлоо. Энэ сургалтаараа нээлттэй эхийн програм хангамж болон линукс гэж юу болох, линукс болон нэмэлт програмуудыг хэрхэн суулгах талаар Ubuntu дээр суурилан заана. Сургалт өдөр бүр 19:00-с 20:30 цагийн хооронд явагдах ба үнэ төлбөргүй болно. Гэхдээ энэхүү сургалтанд суухын тулд та юуны өмнө LiMNux бүлгэмийн гишүүн байх, бас мэдээ бичих, форумд асуултанд хариулах гэх мэтээр өөрийн хувь нэмрийг оруулж, линукс сурах сонирхолтой болохоо батлахаас гадна хүсэлтээ өөрийн LiMNux хэрэглэгчийн нэрийн хамт dulmandakh [at] gmail [dot] com хаяг руу илгээж бүртгүүлнэ үү. Одоо ч гэсэн та бүртгүүлээд, өөрийн хувь нэмрийг оруулах боломжтой.

Сургалт явагдах хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, Адсолукс Монголиа ХХК 223 тоот өрөө. Цагаа барихыг хүсье.

Comments

hi

dahiad iim surgalt bolohuu hezee boloh be zaawal medmeer bn

сургалт дүүрсэн

бид 5 хүн сургалтанд хамруулахаар төлөвлөж байсан боловч өнөөдрийн байдлаар 10 хүн ирж суусан байгаа. хичээл зааж буй өрөө маань дүүрсэн тул ахин хүн нэмж авах боломжгүй боллоо. дараагийн сургалтыг намар хийхээр төлөвлөж байна.

Natolia

Bi ch bas suunaa. Margaash ochnoo.

THX

yoh huleegeel blaa shuu... hehe... bi suuna aa tsag ni ch bolomjiin yum bna. MASH IH THX!