Wine төслийнхөн 15 жилийн хөдөлмөрийнхөө үр болох 1.0 хувилбарыг гаргасан болохоо зарлалаа. Линукс хэрэглэгчдэд ямар нэг байдлаар Windows-ийн програм ажилуулах хэрэгцээ гардаг ба үүнийг шийдэхийн тулд Wine төсөл эхэлсэн юм. Wine-ын тусламжтайгаар та Windows-д зориулсан програмуудад ямар нэг өөрчлөлт оруулалгүйгээр суулгах, ажиллуулах, ашиглах боломжтой болно. Сүүлийн байдлаар Microsoft Office, Photoshop CS2 гэх програмууд нэмэгдсэн бөгөөд http://appdb.winehq.org/ хаягаас өөрийн хэрэглэдэг програм дэмжигдсэн эсэхийг шалгаарай. Мөн http://lifehacker.com/396590/run-windows-apps-in-linux-with-wine-10 хаягаас Wine гэж юу болох, хэрхэн суулгах, тохируулах болон Windows-ийн програмуудыг хэрхэн ажиллуулах талаар мэдээлэл аваарай.
Comments
Woow!!!
Сайн байцгаана уу.
Одоо тэгвэл Виндоүзээс бүрэн татгалзахад болохгүй гэх юмгүй болжээ.
Би хэдэн програм туршиж үзлээ болж байна лээ