Бид линукс үйлдлийн системийг сонирхогч, хэрэглэгчдийг нэгтгэх, мэдлэг туршлагыг солилцуулах зорилгоор энэхүү LiMNux бүлгэмийг байгуулсан билээ. Дэлхийн бүх улс, үндэстэн бүрт линукс хэрэглэгчдийн бүлгэм үйл ажиллагаагаа явуулж бидний л адил зорилгын төлөө зүтгэцгээдэг. LiMNux бүлгэм нь 2006 оны сүүлээр байгуулагдаж зорилгоо биелүүлэхийн өөрийн вэб сайт, блог, хэлэлцүүлгийг ажиллуулж нийт 570 хүн гишүүнээр бүртгүүлээд байна. Линукс үйлдлийн систем маань өөрөө маш хурдацтай хөгжиж, илүү өргөн хүрээнд ашиглагддаг болж байгаа нь биднийг ч мөн адил хурдан хөгжихийг шаардаж байна. LiMNux бүлгэмийн бүтэц зохион байгуулалтыг хэрхэн өөрчлөх вэ, ямар арга хэмжээ авбал бид үйл ажиллагаагаа эрчимжүүлж, илүү олон хүнд хүрч, линуксын мэдлэгийн сан болох вэ? Танд юу таалагдахгүй байна. Та гишүүний хувьд бусадтайгаа бодлоосоо хуваалцаач, шинэ санал санаачлагыг гаргаач гэж танаас хүсч байна. Бүгдээрээ хэлэлцье.
Санал
Лимиихийг өөрчилөх цаг нь болсон. Үүнд гигантуудын хичээл чармайлт хэрэгтэй байх. Эбэтэй байвал хүчтэй. Бусад ийм төрлийн сайтуудтай хамтран нэг зүгрүү алхацгаая.
Санал
Анхан шатнаас эхлээд гүнзгий шат хүртлэх бүх шатны сургалтыг эх хэлээрээ нийтлэж байвал сайн байна. Асуулт хариултын нэг булан ажиллууллад тэрийгээ тогтмол сайн ажиллуулвал үр дүнтэй байх гэж бодном..
Be United
Хараад байхнээ.Явж явж Убунту ч биш ер нь Монгол хэлний асуудлуудыг шийдээд Соёмбо гээд дээр эхлээд орхигдсон системээ хөгжүүлээд явбал дээр шиг санагдаж байна.Солонгост ерөнхийдөө Линукс 2 юм уу 3 янзаар хөгжиж байгаа харагддаг.Дунд ахлах сургуулиуд зарагдаж байгаа компьютерүүд бүгд Виндовс суулгаатай ирдэг.Тэгэхээр яг сонирхдог гарууд нь л татаж авч суулгана.Жишээ нь их сургуулийн сурагч нар эсвэл МТ ийн чиглэлийн ажилчид голдуу.Тэгтэл тэр нь угаасаа бараг бүх юм нь Солонгос болцон байж байдаг.Том орон болохоор арга байж уу.За одоо гол яриандаа орий.
1т Урьд нь Microsoft шиг програм хийгээд тэрийгээ зардаг байсан компаниуд одоо Линукс их сонирхох болсон.Тэгээд Haansoft гэж компани Япон Хятад Вьетнамуудтай нийлэн Asianux гэж гаргаж ирсэн.
2т Ихэнх том портал сайтууд их бага хэмжээгээр линукс эсвэл Юникс төрлийн систем ашигладаг.Тэгэхээр тэдгээр сайтуудын ард байгаа копаниуд бол Хэдэн зуун саяаар магадгүй тэрбумын хөрөнгөтэй болчдог учраас зарим ажилчдаа Линукс, нээлттэй эхийн програм хангамжийг судлуулда юм шиг байгаан.Тэгээд нөгөө хэд нь орчуулах гэх мэт ажил хийнэ.
3т нь харин жинхэнэ бор зүрхээрээ байгаа хэдэн оюутан ч юмуу сурагч мэтийн гарууд нийлээд интернэтээр хуваагаад орчуулаад хөгжүүлдэг.
Солонгост интернэт бол дэлхийн хэмжээнд дээгүүр орохоор хөгжцөн тэгэхээр хүн сонирхлоо гэхэд хэдэн арван сая онлайн байгаа адилхан хэлтнүүдээсээ асуугаад тэгээд цаашдаа уйгагүй хөгжөөд явчдаг.Харамсалтай нь ихэнх залуусын ордог сайтууд нь дуу сонсох энэ тэр гэхээр ActiveX хэрэглэж хийцэн байдаг болохоор одоо болтол ингээд байгаад байгаа.Их сургуулиудаар нь нээлттэй эхийг ер нь нилээн дэмждэг.Багш хэдэн оюутан нийлээд нэг шинэ operating system гаргаж авах тал дээр ажиллаж байх жишээтэй.
Тэгэхээр Монголд интернэт нэг үеэ бодвол үнэ чанарын хувьд арай гайгүй болж байгаа.Тэгэхээр нөгөө хэдэн geek үүд нь нийлээд хөгжүүлээд доороо бас давхар хүн бэлдээд байвал гайгүй болно байх.Гол нь интернэтэд холбож дэлхий ингэж хөгжиж байна гэж таниулаад тэр хүнд ч гэсэн өөрийгөө хөгжүүлэх нөхцөлөөр хангаад эхэлбэл гайгүй болох байхаа.
mnosi шиг толин сервер хэдийг үгүйдээ энийгээ илүү баяжуулмаар байна.Гайгүй хөгжцөн хүмүүс нь орчуулаад, энд ч юмуу нэг нэгэндээ туслаад байх хэрэгтэй.Гол нь энд тэндгүй тарсан биш асуулт самбар шиг ерөөсөө бүгд цуглардаг ганц том сайт байх хэрэгтэй.
За тэгээд удахгүй хүссэн хүсээгүй хөгжинө гэж бодож байна.
..
Minii bodloor ymar neg udirdah alban tushaaliin hund linux heregleh talaar oilguulah, ymar neg baiguullaga deer buh hereglegchded linux heregluulj turshij uzuul :).
Миний бодол
Хөгжүүлэхийн тулд хэлэлцүүлгийг эн тэргүүнд анхаарах шаардлагатай.
Үүний тулд акулууд маань ихээхэн зүтгэх хэрэгтэй болов уу гэж бодож байна л даа. Ямар ч хүн орж ирээд юм асууж, асуултынхаа хариуг заавал авч чаддаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол мань мэт шиг эхлэн суралцагчид асуултынхаа хариуг авч чадахгүй бол Limnux маань үнэлэгдэхгүй ба улмаар тухайн хэрэглэгчийг Linux-ээс хөндийрүүлэх шалтаг болж мэдэх юм.
Удаахад нь мэдээ, мэдээллийн хэсгийг авч үзэх. Мэдээ тавигч маань нэг юм эхлүүлчихээд дуусгалгүйгээр, үргэлжлэлийг нь эх холбоосоос уншаарай гээд орхичихдог. Гэвч тэр холбоос нь гадаад хэл дээр байх тул миний хувьд хэлний мэдлэггүй, мэдлэг жаахантай ч уншиж ойлгохоос тээршаадаг.
Limnux нэртэй сонин гаргаад нэтээр цацъя
Limnux нэртэй сонин гаргаад нэтээр цацъя. мэдээж төрлөх хэл дээрээ. хамгийн гол нь яагаад ингэж байгаа юм бэ гэхээр файл бол нэт-гүй гарч хүрч чадах хамгийн зөв мэдээллийн суваг. зүгээр нэг мэдээллийн сайт байх тэр мэдээгээ .pdf болгоод тараах 2 асар их ялгаатай.
миний хувьд Убунту-г Монгол
миний хувьд Убунту-г Монгол хэл дээр болговол гоё л бна даа. Эхлээд илүү орчуулга талаа анхаарвал гэж бодоод бгаа.