OBP: 2009 оны нээлт

Нойрноосоо сэрцгээх үү залуусаа!!! Шинэ оныг шинэ санаачлага, шинэ ажил хөдөлмөр, шинэ амжилтаар угтацгаах уу? Хүмүүсийн санал болгож байгаагаар гарын авлага, туслах материалуудыг ихээр бэлдэж анхлан сурагчдын замыг засахад анхаарвал ямар вэ? Бас энгийн хэрэглэгчдэд хүртээмжтэй болгохын тулд эх хэл рүүгээ орчуулах ажлыг эрчимжүүлбэл яасан юм бэ? Өөр юунд илүү анхаарал хандуулбал зүгээр вэ? Одоо бид нэгэнт цөөхүүлээ биш, хангалттай олуулаа болсон. Тэгэхээр том ажлыг бага багаар хувааж аваад, бага багаар ахиулж байтал жилийн эцэст төсөөлөөгүй том амжилт гаргасан байна гэдэгт итгэлтэй байна. Залуусаа, 2009 оны 1-р сарын 14-ний оройн 7 цагт уулзацгааж энэ талаар ярилцвал яасан юм бэ? Дэлгэрэнгүй мэдээллийг http://dulmandakh.com/node/129 хаягаас үзээрэй. Бас сэтгэгдэл дээр саналаа үлдээгээрэй. Удахгүй уулзацгаая.

Comments

medeej

medeej taalagdaj baina oroltsonoo

Орчуулга

Гарын авлага, мөн анхлан суралцагчдад тусална гэдэг сайхан санаа байна аа.

Миний бодлоор эхний удаад Нээлттэй эхийн программ хангамжуудыг нутагшуулах ажлыг эрчимтэй хийх хэрэгтэй байх гэж бодож байна.

Demjij bna!

Demjij bna aa. chadlaaraa oroltsoh bolno o :-D