Линукс болон нээлттэй эхийн програм хангамжийг сонирхогч, хэрэглэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид бүхний LiMNux бүлгэм удаан хугацаанд идэвхитэй үйл ажиллагаа явуулалгүй байсан бөгөөд энэ 2009 онд эрч хүч, хийж бүтээх арвин их хүслээр дахин идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэж байна. Энэ бүхний эхлэл болгож шинэ оны анхны Open Beert Party-гаа амжилттай зохион байгууллаа. Бүгдээрээ цуглаад цаашид хэрхэн хөгжих, хамтран ажиллах талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Цаашид үйл ажиллагаа улам идэвхижүүлэн өргөжүүлж, илүү олон линукс сонирхогч, хэрэглэгчдийн нэгтгэсэн Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүлгэм болох зорилгыг тавиад байна.
Мөн та бүхний холбох, хоорондын харилцааг дэмжих, мэдлэг туршлага солилцуулах үндсэн зорилгыг хангах үүндээс хэд хэдэн ажлыг төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд Google Groups үйлчилгээн дээр LiMNux бүлгэмийг үүсгэсэн бөгөөд та бүртгүүлснээр бусадтайгаа чөлөөтэй холбогдох, харилцах, туршлага солилцох боломжтой болох юм. Хэрхэн бүртгүүлэх талаар гарын авлагыг http://groups.google.com/group/limnux/web/google-groups хаягаас үзнэ үү.
Энэ бүхэн том ажлын зөвхөн эхлэл нь. Нээлттэй эхийн програм хангамж, линуксын хөгжилд хүн бүрийн хүчин зүтгэл чухал байдгийн адилаар бидний бүлгийн хөгжил зөвхөн бүх гишүүдийн оролцооноос ихээхэн шалтгаална. Тиймээс та бүхнийг алив санал санаачлага гаргаж, бусдын гаргасан санал санаачлага дээр өөрийн саналыг чөлөөтэй хуваалцаж, дэмжиж байгаасай гэж хүсч байна.
Comments
linux club
sain bain uu?
Ta nartai holbogdsondoo mash ih bayartai bain. Yagaad geheer mongold oorchloltiig hiih gesen husel temuulel chini nadad ih taalagdaj baina. Bi tanai group-d 4 sard negdsen sanagdah yum.
Mongolchuud maani Windows XP geechiig heregleseer odiig hurlee. Uunees oor uildliin system bdgiig barag medehchgui baih. Bid windows gedeg hairtsagnaas garah tsag bolson gej bodoj bn.
Bi ch gesen anh sain meddegui bailaa. Tegeed neg gazar ajild orson chini boss ni americ hun bsan.
Windows hereglehgui, linux-iig hereglene gej yariad. Tegeed bi nogoodhiig ni baga bagaar surj l bn. Odoo ch gsn sain oilgoj ogohgui l bh yum.
Nadad linux mash ih taaagdaj baigaa. Tegeed manai baiguullaga Linux Club baiguulah gej bgaa. Tegeed ta nartai uulzaj holbogdohiig husch baina.
Zorilgo ni gevel ta nartai yag adilhan Linux - iig mongold hogjuuleh.
- Linux - iig Mongold hogjuuleh
- Mongoliin zaluuchuudad linux-iig taniulj, tednii medlegiig osgoj
- Computeriin talaar medlegtei huuhed zaluuchuud negden club-d negdseneer meddeg chaddag zuilsee bie bieneesee suraltsaj, zereg hogjih
- .....
Ta buhend amjilt husii, nemeh sanaa onoo bval huvaaltsnuu!!!
sain baina uu
SAin baina uu, bi ubuntu-iin shine hereglegch bna aa, Messengert oroh geheer password neheed bh yumaa, yamar password hiih heregtei ve, Bas pc asahdaa password nehdeg bolgohod yaj hiih heregtei ve, Haruilj ugch tuslana uu.
demjij baina
Linux bol huchirheg uildliin system linux-g delgeruulj surtalchilah gej bgaad chine mash ih bayarlaj bna