Debian линукс Upstart руу шилжинэ

Debian-ын хөгжүүлэгчид систем ачаалах системээ уламжлалт SysV Init-с орчин үеийн Upstart систем рүү шилжүүлэх болсон байна. Линуксын цөмийн хөгжлийн явцад системийг ачаалахад цаг алддаг байсан ихэнх асуудлууд шийдэгдэж, илүү орчин үеийн event based системийг ашиглах болсон тул энгээр боломжуудыг ашиглан илүү хурдан ачаалах боломжийг ашиглах хэрэгтэй болсон. Нөгөө талаас өмнөх систем нь үйлчилгээнүүдийн (service) хоорондын хамаарлыг дэмждэггүй тул үүнийг шийдэхийн тулд маш их гар ажиллагаа ордог байсан байна. Эдгээр болон бусад асуудлуудыг шийдэх үүднээс ижил төрлийн хэд хэдэн системийг судласан боловч Ubuntu-ийн хөгжүүлэгч Scott James Remnant-ын бүтээсэн Upstart нь бүх асуудлыг шийдэхээс гадна шилжих ажиллагааг илүү хөнгөвчилж өгсөн учир сонгон ашиглахаар болсон байна. Дэлгэрэнгүйг http://lwn.net/Articles/351013/ хаягаас уншина уу.

Comments

upstart, fedora, ubuntu

upstart-ыг Ubuntu нэлээн дээр үеээс хэрэглэж эхэлсэн. Fedora бас 11-р хувилбараасаа ашиглаж байгаа.