Бид линукс үйлдлийн системийг сонирхогч, хэрэглэгчдийг нэгтгэх, мэдлэг туршлагыг солилцуулах зорилгоор энэхүү LiMNux бүлгэмийг байгуулсан билээ. Дэлхийн бүх улс, үндэстэн бүрт линукс хэрэглэгчдийн бүлгэм үйл ажиллагаагаа явуулж бидний л адил зорилгын төлөө зүтгэцгээдэг. LiMNux бүлгэм нь 2006 оны сүүлээр байгуулагдаж зорилгоо биелүүлэхийн өөрийн вэб сайт, блог, хэлэлцүүлгийг ажиллуулж нийт 570 хүн гишүүнээр бүртгүүлээд байна. Линукс үйлдлийн систем маань өөрөө маш хурдацтай хөгжиж, илүү өргөн хүрээнд ашиглагддаг болж байгаа нь биднийг ч мөн адил хурдан хөгжихийг шаардаж байна.
Linux,Unix talaar jijig hemjeenii video hicheel bval zugeer ene talaar yu gej bodoj bna?
2007 оны 5-р сарын 3-ны өдөр 19 цагаас Linux InstallFest 2007-г зохион байгуулах коммисын уулзалт ЭМШУИС буюу хуучнаар анагаахын сургуулийн 317 тоот өрөөнд болж өнгөрлөө. Энэ удаагийн уулзалтад Баянмөнх, Дөлмандах, Магсаржав, Тэнгис, Үнэнбат, Эрдэнэ нар оролцож өөрсдийн санал бодлыг хуваалцаж, сайн дураар оролцохоо мэдэгдсэн юм.
Linux Install Fest-ыг 2006 оны 4-р сарын 7-ны өдөр бидний хэдэн нөхдүүд санаачлан зохион байгуулсан. Энэ жил зохион байгуулна гэж бодож байсан ч сүрхий анхаарал тавьсангүй иржээ. Гэтэл Баянаа маань энэ асуудлыг сөхөн тавьснаар багагүй хүмүүс өөрийн сэтгэгдлийг хуваалцаад байна.
Зарим нэг нээлттэй-эхийн төслүүд, линукс тархацууд өөрийн гэсэн цахим сонин гаргадаг бөгөөд түүндээ өөрт холбогдолтой шинэ мэдээ мэдээллүүдийг нийтлэдэг. Миний хувьд хамгийн ойр жишээ бол Ubuntu Weekly NewsLetter.
Who's new гэсэний ард ч юм уу нийт элсэгчдийн тоог тавиж болох болвуу? Тэгээд тэр тоог элсэгчдийн сар сараар нэмэгдэж байгааг харуулсан графтай link болж болдог бол нилээн солирхолтой болох байх гэж бодлоо. Тиймэрхүү юм хиймээр байгаа ч яаж хийх дээр "А" ч байдаггүй.
Өнөөдрийг хүртэл liMNux-г олон нийтэд нээх бэлтгэлээ базааж, цөөн хэдэн хүний хүрээнд ашиглаж ирлээ. Удахгүй албан ёсоор нээж олны хүртээл болно. Гэтэл миний бодож байдаг нэг зүйл бол манай бүлэгт гишүүдийн "ёс зүйн дүрэм" гээч зүйл хэрэгтэй юу?
Recent comments
1 day 9 hours ago
7 weeks 2 days ago
8 weeks 2 days ago
9 weeks 4 days ago
10 weeks 1 day ago
10 weeks 2 days ago
11 weeks 2 days ago
12 weeks 3 days ago
12 weeks 3 days ago
12 weeks 3 days ago