Нойрноосоо сэрцгээх үү залуусаа!!! Шинэ оныг шинэ санаачлага, шинэ ажил хөдөлмөр, шинэ амжилтаар угтацгаах уу? Хүмүүсийн санал болгож байгаагаар гарын авлага, туслах материалуудыг ихээр бэлдэж анхлан сурагчдын замыг засахад анхаарвал ямар вэ? Бас энгийн хэрэглэгчдэд хүртээмжтэй болгохын тулд эх хэл рүүгээ орчуулах ажлыг эрчимжүүлбэл яасан юм бэ? Өөр юунд илүү анхаарал хандуулбал зүгээр вэ? Одоо бид нэгэнт цөөхүүлээ биш, хангалттай олуулаа болсон. Тэгэхээр том ажлыг бага багаар хувааж аваад, бага багаар ахиулж байтал жилийн эцэст төсөөлөөгүй том амжилт гаргасан байна гэдэгт итгэлтэй байна.
AdvFS нь хуучны Digital Equipment Corp хөгжүүлсэн, өнөөдрийн HP-ийн Tru64 үйлдлийн системийн файлын систем юм. Энэхүү файлын систем нь олон жилийн хугацаанд найдвартай ажиллагаатай болохоо чухал, нарийн зүйлсэд ашиглагдаж байснаараа батлаж буй бөгөөд GPLv2 лицензийн хүрээнд нээлттэй эхийн хэрэглэгч, хөгжүүлэгчдийн гар дээр очиж байна. AdvFS-ын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл http://advfs.sourceforge.net/ хаягаар ороод гараарай.
2008 оны 10-р сард 8.10 хувилбар болон эцэслэн гарах Intrepid Ibex хувилбарын анхны туршилтын хувилбар гарлаа. Ubuntu 8.10 хувилбар маш олон шинэлэг зүйлс, технологиудыг агуулсан, туршсан байдлаараа онцлог байх ба альфа туршилтын хувилбар нь хөгжүүлэгчдэд зориулсан амталганы, шинэхэн хувилбар юм. Дашрамд сонирхуулахад Intrepid нь аргаль гэсэн үг бөгөөд энэхүү хувилбараараа хавчим өндөр технологийн шинэчлэл рүү цуцашгүй авирна гэдэг бэлгэдэлтэй билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://lwn.net/Articles/287825/ хаягаас уншина уу.
Wine төслийнхөн 15 жилийн хөдөлмөрийнхөө үр болох 1.0 хувилбарыг гаргасан болохоо зарлалаа. Линукс хэрэглэгчдэд ямар нэг байдлаар Windows-ийн програм ажилуулах хэрэгцээ гардаг ба үүнийг шийдэхийн тулд Wine төсөл эхэлсэн юм. Wine-ын тусламжтайгаар та Windows-д зориулсан програмуудад ямар нэг өөрчлөлт оруулалгүйгээр суулгах, ажиллуулах, ашиглах боломжтой болно. Сүүлийн байдлаар Microsoft Office, Photoshop CS2 гэх програмууд нэмэгдсэн бөгөөд http://appdb.winehq.org/ хаягаас өөрийн хэрэглэдэг програм дэмжигдсэн эсэхийг шалгаарай.
Өмнө зарлаж байсанчлан линуксын анхан шатны сургалтыг 2008 оны 6-р сарын 23-с 27-ныг дуустал 5 хоногийн хугацаанд явуулахаар тогтлоо. Энэ сургалтаараа нээлттэй эхийн програм хангамж болон линукс гэж юу болох, линукс болон нэмэлт програмуудыг хэрхэн суулгах талаар Ubuntu дээр суурилан заана. Сургалт өдөр бүр 19:00-с 20:30 цагийн хооронд явагдах ба үнэ төлбөргүй болно.
"Адсолукс Монголиа"ХХК нь 2008 оны 1-р сард өөрийн байрандаа линукс сонирхогчдод зориулсан анхан шатны сургалтыг үнэ төлбөргүй, нээлттэй явуулсан билээ. Хэдийгээр цөөнгүй тооны хүн сургалтанд хамрагдахыг хүссэн боловч сургалт явуулах танхимын хүрэлцээ муугаас цөөн тооны хүнд зориулан энэхүү сургалтыг явуулсан. Энэхүү сургалт маань амжилттай явагдсан, бас сонирхогчид олон байгааг харгалзан үзэж дээрх сургалтыг дахин явуулах болсныг зарлахад таатай байна.
KDE болон GNOME гэж чухам юу вэ? Ямар ялгаатай вэ? гэсэн түгээмэл асуултанд iTWire-ын David M Williams хариулахыг оролдсон байна. Энэ асуултын хариулахын тулд X Window, window manager, desktop environment зэрэг төдийлөн ялгагддаггүй ойлголтуудыг энгийнээр ойлгомжтой тайлбарлаж өгсөн нь таалагдлаа. Миний хувьд GNOME хэрэглэгч бөгөөд энгийн, илүү дутуу зүйлгүй цэвэрхэн байдал нь таалагддаг. Мэдээллийн дэлгэрэнгүйг http://www.itwire.com/content/view/18284/1141/ хаягаас уншина уу.
Удаан хүлээгдсэн Fedora-ийн 9-р хувилбар эцэслэн гарсан болохыг зарласан байна. Энэ хувилбараас эхлэн USB-ээс шууд эхэлдэг болж, цоо шинэхэн KDE 4-г багтааж басхүү сүлжээний тохиргоог хялбарчилсан NetworkManager-ийн цоо шинэ 0.7 хувилбарыг оруулж өгсөн байна. NetworkManager 0.7-г ашигласнаар та гар утсаа ашиглан хялбархан интернэтэд холбогдох гэх мэт шинэ боломж нээгджээ. Шинэхэн хувилбарын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://docs.fedoraproject.org/release-notes/f9/index.html хаягаас уншаарай.
За линуксын 8.4 alpha 5 хувилбараас эхлээд Wubi гэдэг программ ашиглан убунтууг виндоусын апликейшин мэт суулгаж ашиглах боломжтой болжээ. Маш дажгүй чанарын хувьд ялгаагүй болсон байна лээ.
Татаж авах линк: http://wubi-installer.org/
дэлгэрэнгүйг : http://arstechnica.com/news.ars/post/20080224-wubi-arrives-a-look-at-ubu...
US-д болсон чуулагны үеэр Ubuntu 7.10 өөрийгөө үзүүлж чадлаа. МАС -ийн air 2-хон минут болсон бол Ubuntu 3 хоног болсон байна. Дэлгэрэнгүй: http://www.pocket-lint.co.uk/news/news.phtml/13702/14726/Ubuntu-laptops-...
Kernel-ийн шинэ хувилбар 2.6.25-rc8 4 сарын 1-ны өдөр гарлаа
нэмэгдсэн файлууд: 1392
өөрчлөгдсөн файлууд: 9585
устгагдсан файлууд: 665
2.6.25-ын онцлог нь 12,269 өөрчлөлт оруулснаар шинэ амжилтанд хүрч ээ, өмнөх хувилбар болох 2.6.24 оос 2000 орчим өөрчлөлтөөр илүү. 766,979 мөр нэмэгдэж 399.791 мөр хасагдлаа, өөрөөр хэлбэл 367,188 мөрөөр хэмжээ нэмэгдлээ. Дэлгэрэнгүйг http://lwn.net/SubscriberLink/275954/49737688495b4dbf/ болон https://www.linux-foundation.org/publications/linuxkerneldevelopment.php хаягаас үзнэ үү.
Debian төслийнхөн Debian 3.1 хувилбарын аюулгүй байдлын дэмжлэг нь 2008 оны 3-р сарын 31-ний өдрөөр төгсгөл болж буйг мэдэгдлээ. Debian 3.1 хувилбарыг гарсгаснаас хойш 3 жил, Debian 4.0 хувилбарыг гарснаас нэг жилийн дараа ийнхүү системийн аюулгүй байдлалд нөлөөлөх алдаа, цохуудыг цаашид засварлахгүй болж байгаа юм. Хэрэв та Debian 3.1 хувилбарыг ашигладаг бол 4.0 хувилбар руу шинэтгэл (upgrade) хийхийг зөвлөж байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг http://lwn.net/Articles/271418/ хаягаас уншина уу.
Debian төсөл нь одоогийн байгаа тогтвортой хувилбар болох 4.0-ийн гуравдахь шинэчлэлтийг гаргаснаа зарласан байна. Энэхүү шинэчлэлт нь голчлон аюулгүй байдлын цох болон зарим нэг чухалд тооцогдох хүндрэлүүдийг засварлаж буй бөгөөд шинэ хувилбар бус харин 4.0 хувилбарын шинэчлэлт юм. Хэрэв та debian-ыг хэрэглэдэг мөн цаг тухай бүрт нь шинэчлэлтийг нь хийж байсан бол энэ хувилбар танд төдийлөн хэрэгтэй биш.
Хэдхэн хоногийн өмнө Ubuntu хөгжүүлэгчид 8.04 буюу Hardy Heron хувилбарын Feature Freeze хийх буюу шинэ боломж нэмэхийг зогсоож, харин алдаа олох, засварлахад анхаарлаа хандуулан ажиллахаар боллоо. Энэ нь 8.04 хувилбар бүрэлдэж гүйцэж буйг илтгэх бөгөөд одоо зарим нэг уяа, сойлгыг нь тааруулахад л болох юм.
Recent comments
1 day 1 hour ago
1 week 3 days ago
1 week 4 days ago
2 weeks 2 days ago
6 weeks 1 day ago
6 weeks 6 days ago
6 weeks 6 days ago
8 weeks 23 hours ago
8 weeks 23 hours ago
8 weeks 2 days ago