Нойрноосоо сэрцгээх үү залуусаа!!! Шинэ оныг шинэ санаачлага, шинэ ажил хөдөлмөр, шинэ амжилтаар угтацгаах уу? Хүмүүсийн санал болгож байгаагаар гарын авлага, туслах материалуудыг ихээр бэлдэж анхлан сурагчдын замыг засахад анхаарвал ямар вэ? Бас энгийн хэрэглэгчдэд хүртээмжтэй болгохын тулд эх хэл рүүгээ орчуулах ажлыг эрчимжүүлбэл яасан юм бэ? Өөр юунд илүү анхаарал хандуулбал зүгээр вэ? Одоо бид нэгэнт цөөхүүлээ биш, хангалттай олуулаа болсон. Тэгэхээр том ажлыг бага багаар хувааж аваад, бага багаар ахиулж байтал жилийн эцэст төсөөлөөгүй том амжилт гаргасан байна гэдэгт итгэлтэй байна.
Урт удаан уулзаагүй сонирхол, мэргэжил нэгт андуудтайгаа уулзах, хуучлах нэгэн өдөр ойртон ирснийг зарлахад таатай байна. Өөрөөр хэлбэл Open Beer Party 2008 оны 4-р сарын 16-ны өдөр 19 цагаас "Их Монгол" уушийн газар болох гэж байна. Энэ өдөр та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж андын хүрээгээ тэлж, хуучин холбоогоо бататгаж, асуй цагт хамтаараа юу хийж болох талаар ярилахыг уриалж байна. Нэгд, бидний Linux InstallFest зохион байгуулдаг уламжлалт цаг хугацаа ойртож банйа, энэ удаад бид хэрхэх вэ? Хэн ямар үүрэгтэй оролцох вэ? Өмнө нь юунд ялдаж, юундаа амжилттай байв гээд ярилцах зүйлс мундахгүй бий. Мөн хэсэг хугацаанд тасалдаад буй энэхүү уулзалтын уламжлалыг дахин сэргээх, илүү үр дүнтэй болгох талаар хэлэлцэж санал бодлоо хуваалцацгаая.
Жич: Хүн бүр өөрийн гаргасан зардлыг хариуцна.
2007 оны 6-р сарын 13-ны өдрийн 19 цагаас "Их Монгол" уушийн газарт Open Beer Party ээлжит уулзалт болох гэж байна. Олон юм нуршаад яахав, хэрэв та нээлттэй эхийн програм хангамж, линукс сонирходог, хэрэглэдэг бол хүрэлцэн ирэхийг урьж байна.
Жич: Хүн бүр өөрийн гаргасан зардлыг хариуцах болно.
Recent comments
1 week 10 hours ago
6 weeks 3 days ago
7 weeks 2 days ago
8 weeks 4 days ago
9 weeks 1 day ago
9 weeks 2 days ago
10 weeks 3 days ago
11 weeks 3 days ago
11 weeks 3 days ago
11 weeks 3 days ago