сургалт

Линуксын анхан шатны сургалт - 2008-06-23

Өмнө зарлаж байсанчлан линуксын анхан шатны сургалтыг 2008 оны 6-р сарын 23-с 27-ныг дуустал 5 хоногийн хугацаанд явуулахаар тогтлоо. Энэ сургалтаараа нээлттэй эхийн програм хангамж болон линукс гэж юу болох, линукс болон нэмэлт програмуудыг хэрхэн суулгах талаар Ubuntu дээр суурилан заана. Сургалт өдөр бүр 19:00-с 20:30 цагийн хооронд явагдах ба үнэ төлбөргүй болно.

Линуксын нээлттэй сургалт - Тун удахгүй

"Адсолукс Монголиа"ХХК нь 2008 оны 1-р сард өөрийн байрандаа линукс сонирхогчдод зориулсан анхан шатны сургалтыг үнэ төлбөргүй, нээлттэй явуулсан билээ. Хэдийгээр цөөнгүй тооны хүн сургалтанд хамрагдахыг хүссэн боловч сургалт явуулах танхимын хүрэлцээ муугаас цөөн тооны хүнд зориулан энэхүү сургалтыг явуулсан. Энэхүү сургалт маань амжилттай явагдсан, бас сонирхогчид олон байгааг харгалзан үзэж дээрх сургалтыг дахин явуулах болсныг зарлахад таатай байна.

Линуксын нээлттэй сургалт

Линукс сонирхогч, анхлан сурагчдад зориулсан 10 цагийн сургалтыг 12-р сарын 8-ны өдрөөс эхлэн явагдах гэж байна. Энэхүү сургалт нь линукс болон түүний ажиллагааны талаар анхан шатны мэдлэг олгох зорилготой бөгөөд сургалтын эцэст Ubuntu-г суулгах, ашиглах, цаашид өөрийгөө хөгжүүлэх чадвартай болох юм.

Syndicate content