Mozilla корпораци Firefox 3-н эхний горилогч хувилбар гарсан болохыг өнгөрсөн баасан гарагт зарлалаа. Энэхүү горилогч хувилбар нь 6 долоо хоногийн өмнө гарч байсан Бета 5 хувилбарын үргэлжлэл бөгөөд бүтээгдэхүүн нэлээн боловсорсон болохыг илтгэж байна. Хөгжүүлэгчдийн яриагаар горилогч хувилбарыг 5-р сарын сүүлээр гаргах төлөвлөгөөтэй байсан ч ажил урагштай явж байгаатай холбоотойгоор инхүү урьдчилан гаргаж буй юм.
Бид бүхний хэрэглэгч дуртай Firefox интернэт програм хангамжийн цоо шинэ 3-р хувилбарын хөгжүүлэлт ид өрнөж байна. Дөнгөж саяхан 4-р бета хувилбараа гаргасан хөгжүүлэгчид шинэ хувилбарын шинэ зүйлсийн талаар мэдээлсээр байна. Энэ удаад санах ойн ашиглалтын талаар сонирхолтой бичсэн байна. Санах ойг хуваарилахдаа таслагдсан, тархсан байдлаар хуваарилах бус нэг бүхэл эсвэл үргэлжилсэн байдлаар хуваарилах нь маш хүнд байдаг ба jemalloc-г ашигласнаар санах ойн хэрэглээг 22%-р бууруулжээ.
Саяхан Firefox багийнхан Firefox 3-ийн бэта 3 хувилбарыг гаргаснаар эцсийн хувилбар гарахад тун дөхлөө. Хүн бүр л шинэчлэлт, сайжруулалтуудын талаар ам дамжиж ярьж, зарим нэг нь өөрийн туршиж үзсээн байна. Нэгэн хэрэглэгч Firefox 3 хэр хурдан болсныг шалгасан бөгөөд JavaScript хөдөлгүүдийн хувьд өмнөх 2-р хувилбараас бараг 3 дахин, Internet Explorer 7-с бараг 9 дахин илүү хурдан болсон байхыг олж илрүүлжээ. Туршилтын талаар тоонууд болон мэдээллийн дэлгэрэнгүйг http://cybernetnews.com/2008/02/25/firefox-3-performance-gets-a-boost/ хаягаас уншина уу.
Recent comments
13 hours 59 min ago
1 week 2 days ago
1 week 4 days ago
2 weeks 1 day ago
6 weeks 1 day ago
6 weeks 6 days ago
6 weeks 6 days ago
8 weeks 12 hours ago
8 weeks 12 hours ago
8 weeks 2 days ago