шинэ хувилбар

Ubuntu 8.04.1 гарлаа

Ubuntu 8.04.1 хувилбар нь 4-р сард гарсан 8.04 хувилбарын програмуудын алдааг засаж буй хувилбар ба та системээ шинээр суулгах бүртээ их хэмжээний шинэчлэлт хийх шаардлагагүй болох юм. Энэ хувилбарт бараг 200 гаруй засварууд орсон бөгөөд http://mn.releases.ubuntu.com хаягаас татаж авах боломжтой. Хувилбарын талаар дэлгэрэнгүйг http://lwn.net/Articles/288694/ хаягаас уншина уу.

Intrepid-ийн анхны Альфа хувилбар гарлаа

2008 оны 10-р сард 8.10 хувилбар болон эцэслэн гарах Intrepid Ibex хувилбарын анхны туршилтын хувилбар гарлаа. Ubuntu 8.10 хувилбар маш олон шинэлэг зүйлс, технологиудыг агуулсан, туршсан байдлаараа онцлог байх ба альфа туршилтын хувилбар нь хөгжүүлэгчдэд зориулсан амталганы, шинэхэн хувилбар юм. Дашрамд сонирхуулахад Intrepid нь аргаль гэсэн үг бөгөөд энэхүү хувилбараараа хавчим өндөр технологийн шинэчлэл рүү цуцашгүй авирна гэдэг бэлгэдэлтэй билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://lwn.net/Articles/287825/ хаягаас уншина уу.

Firefox 3 горилогч 1 хувилбар гарлаа

Mozilla корпораци Firefox 3-н эхний горилогч хувилбар гарсан болохыг өнгөрсөн баасан гарагт зарлалаа. Энэхүү горилогч хувилбар нь 6 долоо хоногийн өмнө гарч байсан Бета 5 хувилбарын үргэлжлэл бөгөөд бүтээгдэхүүн нэлээн боловсорсон болохыг илтгэж байна. Хөгжүүлэгчдийн яриагаар горилогч хувилбарыг 5-р сарын сүүлээр гаргах төлөвлөгөөтэй байсан ч ажил урагштай явж байгаатай холбоотойгоор инхүү урьдчилан гаргаж буй юм.

PHP6-д орж буй өөрчлөлтүүд

Нээлттэй эхийн басхүү вэб хийхэд илүү дөхөм PHP хэлний шинэ 6-р хувилбарын хөгжүүлэлтийн ажил ид өрнөж буй билээ. Энэхүү шинэ хувилбар нь илүү объект хандалтад болж вэб хөгжүүлэлтийг хялбарчилж буйгаас гадна Unicode-г бүрэн хэмжээгээр дэмжиж буй нь вэбдээ төрөл бүрийн хэлийг төвөггүй ашиглах боломжийг нээж байна. Шинэ боломжууд нэмэгдэхээс гадна зарим нэг боломжууд хасагдаж байгаа нь аюулгүй байдлын хувьд асуудал үүсгэж байдаг magic_quotes, register_globals, register_long_arrays, safe_mode зэрэг боломжууд юм.

Fedora 9 гарлаа

Удаан хүлээгдсэн Fedora-ийн 9-р хувилбар эцэслэн гарсан болохыг зарласан байна. Энэ хувилбараас эхлэн USB-ээс шууд эхэлдэг болж, цоо шинэхэн KDE 4-г багтааж басхүү сүлжээний тохиргоог хялбарчилсан NetworkManager-ийн цоо шинэ 0.7 хувилбарыг оруулж өгсөн байна. NetworkManager 0.7-г ашигласнаар та гар утсаа ашиглан хялбархан интернэтэд холбогдох гэх мэт шинэ боломж нээгджээ. Шинэхэн хувилбарын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://docs.fedoraproject.org/release-notes/f9/index.html хаягаас уншаарай.

MonoDevelop 1.0 ба Mono 2.0 бета гарлаа

Novell компани нь MonoDevelop 1.0 болон Mono 2.0 бета хувилбар гарсан болохыг зарлалаа. Mono нь линукс болон Mac OS дээр .NET програмчлалыг хийх, програмыг ажиллуулах боломжийг олгодог ба энэхүү шинэ бета хувилбар нь Microsoft .NET 2.0 хувилбарыг дэмжих юм байна. Бета нь хөгжүүлэлтийн явц нэлээн жигдэрсэн бас олон нийтэд өгч турших цаг болсон гэдгийг илтгэдэг юм. Харин MonoDevelop нь C# болон бусад .NET хэлүүдийг ашиглан програм хангамж зохиоход зориулсан хөгжүүлэгчийн багаж бөгөөд Visual Studio форматыг дэмждэгээрээ Visual Studio-с шилжих ажлыг ихээхэн хөнгөвчилж байгаа юм.

GNOME 2.22 гарлаа

GNOME төсөл нь өөрийн дэлгэцийн орчин болон хөгжүүлэлтийн суурь багц програм хангамжийн шинэ 2.22 хувилбараа гаргалаа. GNOME төсөл нь 6 сар тутамд шинэ хувилбарыг сайжруулан шинэчлэх замаар гаргадаг бөгөөд эрс шинэчлэл хийхийг зорьдоггүй. Энэхүү 2.22-р хувилбарт фото зураг авах зориулалт бүхий Cheese, сүлжээний орчинд илүү сайн ажиллах файлын менежер, илүү сайжруулсан дүрс бичлэг тоглуулагч, олон улсын цаг гэх мэт маш олон шинэ зүйлсийг багтааж, хуучин хувилбар дахь олон юмыг илүү сайжруулан зассан байна.

Xorg 7.4 хувилбарын төлөвлөгөө

Adam Jackson Xorg 7.4 хувилбарыг гаргах төлөвлөгөөгөө олон нийтэд зарлажээ. Тэрээр Eric болон Daniel-ийн хамт энэхүү хувилбарыг гаргах ажлыг хариуцаж байгаа бөгөөд Fedora 9-с өмнө энэхүү хувилбарыг гаргаж, түүнд багтаахаар зорьж буй юм. Мөн цагийн хуваариа ч Fedora 9-д зориулан гаргажээ. Энэхүү хувилбарт нэлээд шинэ зүйлс орж байгаа бөгөөд дэлгэцийн орчинг илүү уян хатан болгох, илүү ашиглахад хялбар болгох шинэ боломжууд нэмэгдсэн байна. Гэвч одоогийн байдлаар ихэнх зүйл нь хийгдсэн, харин цох буюу програмын алдаануудыг олж илрүүлэх л ажил үлдээд байгаа юм.

Firefox 3 ажиллагаа илүү хурдасчээ

Саяхан Firefox багийнхан Firefox 3-ийн бэта 3 хувилбарыг гаргаснаар эцсийн хувилбар гарахад тун дөхлөө. Хүн бүр л шинэчлэлт, сайжруулалтуудын талаар ам дамжиж ярьж, зарим нэг нь өөрийн туршиж үзсээн байна. Нэгэн хэрэглэгч Firefox 3 хэр хурдан болсныг шалгасан бөгөөд JavaScript хөдөлгүүдийн хувьд өмнөх 2-р хувилбараас бараг 3 дахин, Internet Explorer 7-с бараг 9 дахин илүү хурдан болсон байхыг олж илрүүлжээ. Туршилтын талаар тоонууд болон мэдээллийн дэлгэрэнгүйг http://cybernetnews.com/2008/02/25/firefox-3-performance-gets-a-boost/ хаягаас уншина уу.

Debian 4.0 хувилбар шинэчлэгдлээ

Debian төсөл нь одоогийн байгаа тогтвортой хувилбар болох 4.0-ийн гуравдахь шинэчлэлтийг гаргаснаа зарласан байна. Энэхүү шинэчлэлт нь голчлон аюулгүй байдлын цох болон зарим нэг чухалд тооцогдох хүндрэлүүдийг засварлаж буй бөгөөд шинэ хувилбар бус харин 4.0 хувилбарын шинэчлэлт юм. Хэрэв та debian-ыг хэрэглэдэг мөн цаг тухай бүрт нь шинэчлэлтийг нь хийж байсан бол энэ хувилбар танд төдийлөн хэрэгтэй биш.

Ubuntu дараагийн хувилбар Intrepid Ibex

Хэдхэн хоногийн өмнө Ubuntu хөгжүүлэгчид 8.04 буюу Hardy Heron хувилбарын Feature Freeze хийх буюу шинэ боломж нэмэхийг зогсоож, харин алдаа олох, засварлахад анхаарлаа хандуулан ажиллахаар боллоо. Энэ нь 8.04 хувилбар бүрэлдэж гүйцэж буйг илтгэх бөгөөд одоо зарим нэг уяа, сойлгыг нь тааруулахад л болох юм.

Fedora 9 alpha

Fedora 9 хувилбарын alpha хувилбар энэ сарын 5-нд гарлаа. Дэлгэрэнгүйг http://fedoraproject.org/wiki/Releases/9/Alpha/ReleaseNotes

Ubuntu 7.10-г монгол толин серверээс

Бид бүгдийн хүсэн хүлээж байсан Ubuntu 7.10 хувилбар гараад хэд хонож байна. Хэрэглэхэд илүү дөхөм болохоос гадна маш олон шинэ зүйлсийг агуулсан энэхүү хувилбарыг бүгд л ашиглаж, туршиж үзэхийг хүсэн хүлээж байсан нь гарцаагүй. Хэрэв та монголд байдаг бас хаанаас татвал илүү хурдан бол гэж бодож байсан бол танд өгөх хариу

Ubuntu Hardy Heron

Бидний ашиглах дуртай Ubuntu линуксын дараагийн хувилбар болох Hardy Heron-г Jono зарлалаа. Энэ хувилбар нь Ubuntu-ийн өмнөх хувилбаруудын амжилтыг бататгахаас гадна 6.06 хувилбарын адил урт хугацаанд дэмжлэг авахаараа илүү онцлог юм.

Compiz Fusion 0.5.2 гарлаа

Compiz Fusion төсөл анхныхаа хувилбар болох 0.5.2 хувилбарыг гаргасан болохоо зарлалаа. Дэлгэцийн орчинг илүү үзэмжтэй, сэтгэл татам болгож сунадаг, туяалздаг, бүдгэрдэг гээд хязгааргүй олон шинэ зүйлсийг бий болгож байсан Compiz болон Beryl төслүүд нь нэгдсэнээр Compiz Fusion төслийг саяхан үүсгэсэн юм.

Syndicate content