Fedora төслийн ахлагч болсноосоо хойш анхныхаа бүтээлийг гаргаад буй Paul Frields-тэй LWN вэбийн Rebecca Sobol сонирхолтой ярилцлага хийж төсөл, төслийн ирээдүй болон шинэхэн хувилбарын талаар асууж лавлажээ.
Удаан хүлээгдсэн Fedora-ийн 9-р хувилбар эцэслэн гарсан болохыг зарласан байна. Энэ хувилбараас эхлэн USB-ээс шууд эхэлдэг болж, цоо шинэхэн KDE 4-г багтааж басхүү сүлжээний тохиргоог хялбарчилсан NetworkManager-ийн цоо шинэ 0.7 хувилбарыг оруулж өгсөн байна. NetworkManager 0.7-г ашигласнаар та гар утсаа ашиглан хялбархан интернэтэд холбогдох гэх мэт шинэ боломж нээгджээ. Шинэхэн хувилбарын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://docs.fedoraproject.org/release-notes/f9/index.html хаягаас уншаарай.
Fedora 9 хувилбарт орж буй томоохон шинэчлэлтүүдийн нэг нь ext4 файлын систем юм. ext4 файлын систем нь өнөөдөр өргөн ашиглагдаж буй ext3 файлын системийн дутагдлыг арилгаж орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилсөн шинэ файлын систем юм. Жишээ нь ext3 дээр дискийн тасалгаа буюу файлын систем хамгийн ихдээ 16Т харин файл нь 2Т хэмжээтэй байх боломжтой бол еxt4 дээр 1024P болон 16T болон нэмэгдэж байна. Үүнээс гадна хурд болон мэдээллийн хадгалалтын систем өөрчлөлт оруулсан байна. Хэдийгээр ext4 нь Fedora 9-д багтах боловч үндсэн файлын систем нь ext3 хэвээр байх юм байна.
Шинэ гарсны дараахан 2 жилийн хугацаанд Fedora төслийн удирдагчийн албыг хашиж байсан Max Spevack өөрийн хүсэлтээр бууж, өөр зүйл өөрийгөө зориулахаар шийдсэнээ мэдэгдсэн. Түүний ажлыг Paul Frield үргэлжлүүлэхээр болж байна. Fedora төслийнхөн хуучин болон шинэ удирдагчидтай үдэлтийн болон угталтын ярилцлагыг хийж, Fedora төслийн өнгөрсөн болон ирээдүйн талаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн байна. Ярилцлагын дэлгэрэгүйг http://fedoraproject.org/wiki/Interviews/FPL хаягаас уншина уу.
Adam Jackson Xorg 7.4 хувилбарыг гаргах төлөвлөгөөгөө олон нийтэд зарлажээ. Тэрээр Eric болон Daniel-ийн хамт энэхүү хувилбарыг гаргах ажлыг хариуцаж байгаа бөгөөд Fedora 9-с өмнө энэхүү хувилбарыг гаргаж, түүнд багтаахаар зорьж буй юм. Мөн цагийн хуваариа ч Fedora 9-д зориулан гаргажээ. Энэхүү хувилбарт нэлээд шинэ зүйлс орж байгаа бөгөөд дэлгэцийн орчинг илүү уян хатан болгох, илүү ашиглахад хялбар болгох шинэ боломжууд нэмэгдсэн байна. Гэвч одоогийн байдлаар ихэнх зүйл нь хийгдсэн, харин цох буюу програмын алдаануудыг олж илрүүлэх л ажил үлдээд байгаа юм.
Fedora 9 хувилбарын alpha хувилбар энэ сарын 5-нд гарлаа. Дэлгэрэнгүйг http://fedoraproject.org/wiki/Releases/9/Alpha/ReleaseNotes
Fedora 7 тест 3 хувилбар гарсан болохыг Fedora хөгжүүлэгчид зарлалаа. Энэхүү хувилбар нь эртлэн сонжигчдод зориулагдсан бөгөөд ихэнх зүйл нь ажиллахгүй байж болзошгүй тул та бүхний туслалцааг авах зорилготой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг http://lwn.net/Articles/228397/ хаягаас уншина уу.
Fedora линукс тархац үүссэн цагаасаа хойш гол хуудсаа хийж байсан http://fedora.redhat.com сайт цаашид ажиллахгүй болж, харин http://www.fedoraproject.org/ сайт түүний орыг залгах болсон байна. Энэ алхам нь мэдээллийн давхардлыг арилгахаас гадна аль вэбийг ашиглах вэ гэсэн хэрэглэгчдийн эргэлзээг ариглахад чиглэжээ.
Debian Package of the Day санаачлагаас санаа аван Fedora Daily Package сайт нээгджээ. Эдгээр сайтууд нь өөрийн тархац дахь богцуудаас өдөр тутам нэг нэгээр нь танилцуулах зорилготой бөгөөд та өдөр бүр өөрийн тархацын талаар илүү мэдлэгтэй болох боломжтой юм.
Саяхан шинээр гарсан линуксын 2.6.20 цөмд виртуализейшн хийх KVM технологийг оруулж өгснөөрөө маш хялбараар нэг тооцоолуур дээр нэгэн зэрэг олон үйлдлийн систем ажиллуулж тооцоолуурын хүчин чадлыг бүрэн ашиглах боломжтой болгосон юм. 5-р сард гарах Fedora 7 хувилбар нь дээрх цөмийг агуулах бөгөөд
Гарснаасаа хойш тав хүрэхгүй сарын дотор Fedora 6 хувилбар хоёр сая хэрэглэгчтэй болсон байна. Дээрх тоог гаргахдаа Fedora 6-г буулгаж авсан тоогоор бус шинэчлэлт хийх серверт хандаж буй ахин давтагдахгүй IP хаягийг үзүүлэлт болгон ашигласан байна.
Линукс тархацуудын хамгийн хүчтэй өрсөлдөгчид Ubuntu болон Fedora-гийн ажиллагааг хэд хэдэн шалгуураар өрсөлдүүлсэн боловч аль нэг нь цэвэр ялагч болоогүй байна. Уг шалгаруултад одоогийн тогтвортой хувилбарууд болох Ubuntu 6.10, Fedora 6 болон боожиж буй Ubuntu 7.04, Fedora 7 хувилбаруудыг хооронд нь харьцуулжээ.
Fedora линукс тархацын 7-р хувилбар хойшлосон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хөгжүүлэгчид шинэ хувилбарыг Red Hat Summit дээр 5-р сарын 24-ний өдөр зарлаж, танилцуулахаар шийдсэн бөгөөд шинэ хувилбараас эхлэн шинэ өнгө төрхтэй болж байгаа юм байна.
Чөлөөт болон нээлттэй-эхийн томоохон төлөөлөгч, ахмад дайчдын нэг Eric S. Raymond Fedora дахь удаан настай хүндрэлүүдээс залхаж, өөрчлөлт шинэчлэлтийг хүлээж цөхөрснөө хэлээд хэдийгээр төгс биш ч Ubuntu рүү шилжсэн болохоо зарласан байна. Тэрбээр 13 жилийн турш Redhat/Fedora-гийн үнэнч хэрэглэгч байсан бөгөөд саяхан нэгэн хүндрэлээс болж 4 цаг ноцолдсоны эцэст бүтэлгүйтлээр төгссөний улмаас ийнхүү шийджээ.
Бидний хэрэглэж дассан Fedora линуксын 7-р хувилбарт орж байгаа хамгийн том өөрчлөлт нь Core болон Extras хэсгүүдийг нэгтгэж нэг бүхэл линукс тархац болж буй юм. Уг нэгтгэх явц нь зарим нэг сайжруулалт болон ажиллагаа нэмсний улмаас 4-р сарын 26-ны өдөр гарах төлөвлөгөөтэй байсан нь 5-р сарын 24-ны өдөр болж хойшлогдсон байна. Дэлгэрэнгүйг http://lwn.net/Articles/222609/ хаягаас уншаарай.
Recent comments
2 days 14 hours ago
1 week 4 days ago
1 week 6 days ago
2 weeks 3 days ago
6 weeks 3 days ago
7 weeks 1 day ago
7 weeks 1 day ago
8 weeks 2 days ago
8 weeks 2 days ago
8 weeks 4 days ago