KDE болон GNOME гэж чухам юу вэ? Ямар ялгаатай вэ? гэсэн түгээмэл асуултанд iTWire-ын David M Williams хариулахыг оролдсон байна. Энэ асуултын хариулахын тулд X Window, window manager, desktop environment зэрэг төдийлөн ялгагддаггүй ойлголтуудыг энгийнээр ойлгомжтой тайлбарлаж өгсөн нь таалагдлаа. Миний хувьд GNOME хэрэглэгч бөгөөд энгийн, илүү дутуу зүйлгүй цэвэрхэн байдал нь таалагддаг. Мэдээллийн дэлгэрэнгүйг http://www.itwire.com/content/view/18284/1141/ хаягаас уншина уу.
Adam Jackson Xorg 7.4 хувилбарыг гаргах төлөвлөгөөгөө олон нийтэд зарлажээ. Тэрээр Eric болон Daniel-ийн хамт энэхүү хувилбарыг гаргах ажлыг хариуцаж байгаа бөгөөд Fedora 9-с өмнө энэхүү хувилбарыг гаргаж, түүнд багтаахаар зорьж буй юм. Мөн цагийн хуваариа ч Fedora 9-д зориулан гаргажээ. Энэхүү хувилбарт нэлээд шинэ зүйлс орж байгаа бөгөөд дэлгэцийн орчинг илүү уян хатан болгох, илүү ашиглахад хялбар болгох шинэ боломжууд нэмэгдсэн байна. Гэвч одоогийн байдлаар ихэнх зүйл нь хийгдсэн, харин цох буюу програмын алдаануудыг олж илрүүлэх л ажил үлдээд байгаа юм.
Compiz Fusion төсөл анхныхаа хувилбар болох 0.5.2 хувилбарыг гаргасан болохоо зарлалаа. Дэлгэцийн орчинг илүү үзэмжтэй, сэтгэл татам болгож сунадаг, туяалздаг, бүдгэрдэг гээд хязгааргүй олон шинэ зүйлсийг бий болгож байсан Compiz болон Beryl төслүүд нь нэгдсэнээр Compiz Fusion төслийг саяхан үүсгэсэн юм.
1997 оны 8-р сарын 15-ны өдөр Мигел Дэ Иказа GNOME төслийг эхлүүлэх болсноо олон нийтэд зарласан байна. Анхны зорилго нь тухайн үед хаалттай байсан KDE дэлгэцийн орчинг орлох бүрэн чөлөөтэй програм хангамж үүсгэх байсан бол өнөөдөр энэ зорилгодоо аль хэдийнээ хүрч хэдэн сая хэрэглэгчидтэй томоохон чөлөөт програм хангамжуудын нэг болоод байна.
Өнгөрөгч 3-р сард GNOME 2.18 хувилбар гарсан бөгөөд өмнөх хувилбаруудыгаа бодвол илүү их шинэлэг зүйлс авчирсан хувилбар болсон билээ. Шинэ програмууд, шинэ боломжууд гээд илүү ихээр сайжирч хэрэглэгчдэд хэрэглэхэд илүү дөхөм боллоо.
KDE нээлттэй-эхийн дэлгэцийн системийн хөгжүүлэгчид цоо шинэ 4.0 хувилбар дээр маш шаргуй ажиллаж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэхүү хувилбар нь цоо шинэ боломж, мэдрэмжийг хэрэглэгч, хөгжүүлэгчид өгөх бөгөөд эхнээсээ зарим нэг үр дүн гарсаар байна. Гэвч хэзээ эцэслэн гарч, хэрэглэгч бидний гар дээр ирэх вэ?
GNOME, KDE гэх мэт дэлгэцийн системүүдийг бодвол илүү хөнгөн шингэн XFCE дэлгэцийн систем 4.4 хувилбараасаа эхлэн Thunar гэдэг шинэхэн файлын менежертэй болсон бөгөөд Thunar нь хурдан, авсаархан, хэрэглэхэд хялбар хамгийн гол нь илүү ойлгомжтой байхаар бүтээгдсэн юм. Дэлгэрэнгүйг http://linuxondesktop.blogspot.com/2007/03/thunar-versatile-and-impressi... хаягаас үзнэ үү.
GNOME дэлгэцийн систем нь GNOME Journal нэртэй өөрийн цахим сэтгүүлтэй бөгөөд хэсэг хугацаанд тасарсны эцэст энэ сард шинэхэн дугаараа уншигч та бүхний гар дээр тавьж байна. Шинэ дугаартаа GTK ашиглан програм хөгжүүлэх, Tango төслийн уран бүтээлчидтай хийсэн ярилцлага, нээлттэй-эхийн компаний танилцуулга болон редакцийн захидалыг агуулсан байна. Сэтгүүлийг http://www.gnomejournal.org/ хаягаас уншаарай.
Нээлттэй-эхийн ертөнцөд аливаа зүйлийг хийхэд танд заавал сонголт байдгаараа хаалттай системээс их онцлогтой бөгөөд Xfce нь үүний адилаар GNOME болон KDE-н хөнгөн жингийн өрсөлдөгч юм. Хөнгөн жингийн гэдгээр суухдаа болон ажиллахдаа их бага хэмжээний зай, санах ойн багтаамж шаарддаг бас илүү хурдаг ажилладаг болохыг тодотгож өгч байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл хуучин тооцоолуур дээр торолгүй ажиллана гэсэн үг.
Recent comments
10 hours 35 min ago
1 week 2 days ago
1 week 4 days ago
2 weeks 1 day ago
6 weeks 1 day ago
6 weeks 5 days ago
6 weeks 5 days ago
8 weeks 8 hours ago
8 weeks 8 hours ago
8 weeks 2 days ago