Юникс төст үйлдлийн систем, нээлттэй-эхийн програм хангамж хэрэглэгчид, сонирхогчдын уулздаг, хүсэн хүлээдэг Unix Beer Party 3-р сарын 14-ний өдрийн 19 цагаас "Их Монгол" уушийн газар зохион байгуулагдах гэж байна. Уламжлалт ёсоор эл өдөр бид цугларан танилцаж, мэдлэг, мэдээлэл, туршлагаасаа солилцож, чөлөөт яриа өрнүүлдэг билээ.
Нойрноосоо сэрцгээх үү залуусаа!!! Шинэ оныг шинэ санаачлага, шинэ ажил хөдөлмөр, шинэ амжилтаар угтацгаах уу? Хүмүүсийн санал болгож байгаагаар гарын авлага, туслах материалуудыг ихээр бэлдэж анхлан сурагчдын замыг засахад анхаарвал ямар вэ? Бас энгийн хэрэглэгчдэд хүртээмжтэй болгохын тулд эх хэл рүүгээ орчуулах ажлыг эрчимжүүлбэл яасан юм бэ? Өөр юунд илүү анхаарал хандуулбал зүгээр вэ? Одоо бид нэгэнт цөөхүүлээ биш, хангалттай олуулаа болсон. Тэгэхээр том ажлыг бага багаар хувааж аваад, бага багаар ахиулж байтал жилийн эцэст төсөөлөөгүй том амжилт гаргасан байна гэдэгт итгэлтэй байна.
Урт удаан уулзаагүй сонирхол, мэргэжил нэгт андуудтайгаа уулзах, хуучлах нэгэн өдөр ойртон ирснийг зарлахад таатай байна. Өөрөөр хэлбэл Open Beer Party 2008 оны 4-р сарын 16-ны өдөр 19 цагаас "Их Монгол" уушийн газар болох гэж байна. Энэ өдөр та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж андын хүрээгээ тэлж, хуучин холбоогоо бататгаж, асуй цагт хамтаараа юу хийж болох талаар ярилахыг уриалж байна. Нэгд, бидний Linux InstallFest зохион байгуулдаг уламжлалт цаг хугацаа ойртож банйа, энэ удаад бид хэрхэх вэ? Хэн ямар үүрэгтэй оролцох вэ? Өмнө нь юунд ялдаж, юундаа амжилттай байв гээд ярилцах зүйлс мундахгүй бий. Мөн хэсэг хугацаанд тасалдаад буй энэхүү уулзалтын уламжлалыг дахин сэргээх, илүү үр дүнтэй болгох талаар хэлэлцэж санал бодлоо хуваалцацгаая.
Жич: Хүн бүр өөрийн гаргасан зардлыг хариуцна.
2007 оны 8-р сарын 16ны өдрийн 19 цагаас "Их Монгол" уушийн газарт Open Beer Party ээлжит уулзалт болох гэж байна. Debian 14 нас хүрч байгаа билэгт сайн өдөрийг тохиолдуулан зохиогдох гэж байгаа билээ. Энэ удаагийн уулзалтаар LiMNux бүлгэмын зохион байгуулалт, GNOME орчуулга зэрэг олон зүйлийн талаар ярилцах болно.
2007 оны 7-р сарын 25-ны өдрийн 19 цагаас "Их Монгол" уушийн газарт Open Beer Party ээлжит уулзалт болох гэж байна. Долоон сарын сүүлийн Баасан гаригт болдог SysAdmin Day (2000 оноос хойш тэмдэглэн ирсэн) 8 дахь жилээ зохиогдох гэж байгаа билээ. Наадам болоод SysAdmin Day тэйгээ ойрхон хийх гэж жаахан хожуу зарлаж байна.
2007 оны 6-р сарын 13-ны өдрийн 19 цагаас "Их Монгол" уушийн газарт Open Beer Party ээлжит уулзалт болох гэж байна. Олон юм нуршаад яахав, хэрэв та нээлттэй эхийн програм хангамж, линукс сонирходог, хэрэглэдэг бол хүрэлцэн ирэхийг урьж байна.
Жич: Хүн бүр өөрийн гаргасан зардлыг хариуцах болно.
Юникс төст үйлдлийн систем болон нээлттэй-эхийн програм хангамж хэрэглэгч, сонирхогчдын сар бүрийн уулзалт 2007 оны 5-р сарын 09-ний өдөр 19 цагаас "Их Монгол" уушийн газар болох гэж байна. Энэ өдөр бид бүгдээрээ цуглаж мэдлэг туршлагаасаа хуваалцаж, санал бодлоо солилцдог уламжлалтай билээ.
Юникс төст үйлдлийн систем болон нээлттэй-эхийн програм хангамж хэрэглэгч, сонирхогчдын сар бүрийн уулзалт 2007 оны 4-р сарын 11-ний өдөр 19 цагаас "Их Монгол" уушийн газар болох гэж байна. Энэ өдөр бид бүгдээрээ цуглаж мэдлэг туршлагаасаа хуваалцаж, санал бодлоо солилцдог уламжлалтай билээ.
2-р сарын 15-ны өдөр Юникс Шар айрагны Үдэшлэг зохион байгуулахаар зарласан байсан боловч тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагчид хойшлуулахаар шийдвэр гаргаж, үүнийгээ зарлаагүйн улмаас та бүхэнд хүндрэл учруулсан бол хүлцэл өчье.
Юникс төст үйлдлийн систем болон нээлттэй-эхийн програм хангамж сонирхон судлагчид, хэрэглэгчдийн сар бүрийн уулзалт болох Unix Beer Party 2007.2 энэ сарын 15-ны 19 цагаас "Их Монгол" уушийн газар болох гэж байна.
Recent comments
2 days 16 hours ago
7 weeks 4 days ago
8 weeks 3 days ago
9 weeks 5 days ago
10 weeks 2 days ago
10 weeks 3 days ago
11 weeks 4 days ago
12 weeks 4 days ago
12 weeks 4 days ago
12 weeks 4 days ago