Ubuntu 8.04.1 хувилбар нь 4-р сард гарсан 8.04 хувилбарын програмуудын алдааг засаж буй хувилбар ба та системээ шинээр суулгах бүртээ их хэмжээний шинэчлэлт хийх шаардлагагүй болох юм. Энэ хувилбарт бараг 200 гаруй засварууд орсон бөгөөд http://mn.releases.ubuntu.com хаягаас татаж авах боломжтой. Хувилбарын талаар дэлгэрэнгүйг http://lwn.net/Articles/288694/ хаягаас уншина уу.
2008 оны 10-р сард 8.10 хувилбар болон эцэслэн гарах Intrepid Ibex хувилбарын анхны туршилтын хувилбар гарлаа. Ubuntu 8.10 хувилбар маш олон шинэлэг зүйлс, технологиудыг агуулсан, туршсан байдлаараа онцлог байх ба альфа туршилтын хувилбар нь хөгжүүлэгчдэд зориулсан амталганы, шинэхэн хувилбар юм. Дашрамд сонирхуулахад Intrepid нь аргаль гэсэн үг бөгөөд энэхүү хувилбараараа хавчим өндөр технологийн шинэчлэл рүү цуцашгүй авирна гэдэг бэлгэдэлтэй билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://lwn.net/Articles/287825/ хаягаас уншина уу.
Ubuntu хэрэглэгчдийн, дэмжигчдийн хамтын бүтээл болох Fullcircle сэтгүүл 12 дахь дугаараа гаргаж, мөн 1 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Энэхүү сэтгүүл нь жилийн өмнө Ubuntu-г таниулах, олны хүртээл болгох, мэдлэг хуваалцах зорилготойгоор эхэлж байсан нь саяхан мэт санагдаж байна. Та уншихыг хүсвэл http://mirrors.mnosi.org/fullcirclemagazine/ хаягаас бүх дугааруудыг татаж авах боломжтой байгаа.
LWN буюу Linux Weekly News вэб сайт нь нээлттэй эх, тэр дундаа линукстай холбоотой мэдээ мэдээллийг хүргэх зорилготойгоор байгуулагдсан бөгөөд өнгөрөгч 1-р сард 10 нас хүрсэн билээ. Эрхлэн гаргагчид нь энэхүү тэмдэглэлт ойд зориулан өнгөрсөн 10 жилд болсон нээлттэй эхийн үйл явдлыг цаг хугацааны дарааллаар нь эмхлэн хүргэж буй бөгөөд 6-р хэсэг нь гарчээ. Энэхүү хэсэг нь 2004 оны 4-р сараас 2005 оны 4-р сар хүртэл хугацааг хамарч байгаа юм. Энэ үед Ubuntu-г анх зарласан, эхний хувилбар гарсан, X.org-ийн эхний хувилбар, Firefox-ын 1.0 хувилбарууд гарч байсан байна.
Хэдхэн хоногийн өмнө Ubuntu хөгжүүлэгчид 8.04 буюу Hardy Heron хувилбарын Feature Freeze хийх буюу шинэ боломж нэмэхийг зогсоож, харин алдаа олох, засварлахад анхаарлаа хандуулан ажиллахаар боллоо. Энэ нь 8.04 хувилбар бүрэлдэж гүйцэж буйг илтгэх бөгөөд одоо зарим нэг уяа, сойлгыг нь тааруулахад л болох юм.
Монголын Нээлттэй Эхийн Санаачлага ТББ нь Ubuntu линуксын толин серверийг 2006 оны 10-р сараас ажиллуулж эхэлсэн бөгөөд энэхүү сервер ажиллаж эхэлснээр Ubuntu хэрэглэгчид илүү богино хугацаанд шинэ програм хангамж суулгах, системээ шинэчлэх болон шинээр татах авах боломжтой болсон билээ. Харин саяхан дээрх сервер маань шинэчлэгдсэн бөгөөд илүү өндөр хурдаар татах боломжтой болсон юм. Дэлгэрэнгүйг http://dulmandakh.com/node/8 хаягаас уншина уу.
Бид бүгдийн хүсэн хүлээж байсан Ubuntu 7.10 хувилбар гараад хэд хонож байна. Хэрэглэхэд илүү дөхөм болохоос гадна маш олон шинэ зүйлсийг агуулсан энэхүү хувилбарыг бүгд л ашиглаж, туршиж үзэхийг хүсэн хүлээж байсан нь гарцаагүй. Хэрэв та монголд байдаг бас хаанаас татвал илүү хурдан бол гэж бодож байсан бол танд өгөх хариу
MUUG-ийн гишүүн Тэгшээ өөрийн Ubuntu систем дээр Dreamweaver 8 суулгасан туршлагаасаа та бүхэнтэй хууваалцаж, хэрхэн суулгаж ажиллуулах жижиг хэмжээний гарын авлага бэлтгэжээ.
Бидний ашиглах дуртай Ubuntu линуксын дараагийн хувилбар болох Hardy Heron-г Jono зарлалаа. Энэ хувилбар нь Ubuntu-ийн өмнөх хувилбаруудын амжилтыг бататгахаас гадна 6.06 хувилбарын адил урт хугацаанд дэмжлэг авахаараа илүү онцлог юм.
Орон нутгийн Ubuntu багуудыг дэмжихэд зориулсан серверүүд халдлагад өртсөн байна. Мөн эдгээр серверүүдээр дамжуулан бусад серверүүд рүү халдлага үйлдэж байсан нь тогтоогджээ.
Монголын Ubuntu хэрэглэгч, сонирхогчдоо дэмжих үүднээс ажиллуулж байсан Ubuntu толин сервер түр хугацаанд хаагдсаны дараагаар эргэн ажилд орлоо.
Ubuntu 7.10 Gutsy Gibbon хувилбарыг хөгжүүлэгчдэд зориулан альфа хувилбарыг гаргасан байна. Тогтвортой хувилбарыг 2007 оны 10 сард гаргахаар болсон байна. Хэд хэдэн шинэчлэл нэмэгдэж байгаа бөгөөд дэлгэрэнгүйг дараах хаягаар үзнэ үү.
Бидний сайн мэдэх Ubuntu линуксаас салбарлан гарсан, дуу дүрс болон зураг дүрстэй ажиллах сонирхолтой хүмүүст зориулсан Ubuntu Studio гэх линукс тархацыг суулгаж ашиглах зааврыг гаргажээ. Дэлгэрэнгүй зааврыг http://howtoforge.org/ubuntustudio_7.04 хаягаас уншина уу.
Kubuntu нь Ubuntu-н дүү бөгөөд дэлгэцийн системдээ GNOME бус KDE ашигладгаараа онцлог юм. Миний хувьд нэмж хэлэх зүйл алга. Та бүхэн өөрсдөө http://desktoplinux.com/articles/AT3648616185.html хаягаар ороод уншаарай.
Бидний сайн мэдэх Dell компани нь тун удахгүй Ubuntu Feisty бүхиий зөөврийн болон ширээний тооцоолуурууд гаргахаар болжээ. Одоогийн байдлаар зарчмын хувьд тохиролцсон бөгөөд гэрээ хэлцэл хараахан дуусаагүй байгаа аж.
Recent comments
7 hours 48 sec ago
1 week 2 days ago
1 week 4 days ago
2 weeks 1 day ago
6 weeks 1 day ago
6 weeks 5 days ago
6 weeks 5 days ago
8 weeks 5 hours ago
8 weeks 5 hours ago
8 weeks 2 days ago