Fedora төслийн ахлагч болсноосоо хойш анхныхаа бүтээлийг гаргаад буй Paul Frields-тэй LWN вэбийн Rebecca Sobol сонирхолтой ярилцлага хийж төсөл, төслийн ирээдүй болон шинэхэн хувилбарын талаар асууж лавлажээ.
Fedora 9 хувилбарт орж буй томоохон шинэчлэлтүүдийн нэг нь ext4 файлын систем юм. ext4 файлын систем нь өнөөдөр өргөн ашиглагдаж буй ext3 файлын системийн дутагдлыг арилгаж орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилсөн шинэ файлын систем юм. Жишээ нь ext3 дээр дискийн тасалгаа буюу файлын систем хамгийн ихдээ 16Т харин файл нь 2Т хэмжээтэй байх боломжтой бол еxt4 дээр 1024P болон 16T болон нэмэгдэж байна. Үүнээс гадна хурд болон мэдээллийн хадгалалтын систем өөрчлөлт оруулсан байна. Хэдийгээр ext4 нь Fedora 9-д багтах боловч үндсэн файлын систем нь ext3 хэвээр байх юм байна.
Шинэ гарсны дараахан 2 жилийн хугацаанд Fedora төслийн удирдагчийн албыг хашиж байсан Max Spevack өөрийн хүсэлтээр бууж, өөр зүйл өөрийгөө зориулахаар шийдсэнээ мэдэгдсэн. Түүний ажлыг Paul Frield үргэлжлүүлэхээр болж байна. Fedora төслийнхөн хуучин болон шинэ удирдагчидтай үдэлтийн болон угталтын ярилцлагыг хийж, Fedora төслийн өнгөрсөн болон ирээдүйн талаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн байна. Ярилцлагын дэлгэрэгүйг http://fedoraproject.org/wiki/Interviews/FPL хаягаас уншина уу.
NetworkManager нь линукс систем дээрх сүлжээ тэр дундаа утасгүй сүлжээний тохиргоог маш хялбарчилж хүн бүрт хүртээмжтэй болгож өгсөн юм. Түүний хөгжүүлэгч Dan Williams нь сүүлд гараад одоогоор зөвхөн Fedora 8-д ашиглагдаж буй 0.7 хувилбарт орсон шинэлэг зүйлс болн цаашид юунд илүү анхаарч байгаа талаараа сонирхолтой ярилцлага өгчээ. Ярилцлагын дэлгэрэнгүйг http://fedoraproject.org/wiki/Interviews/DanWilliams хаягаас уншина уу.
APC сэтгүүлийн James Buchanan линуксын үүсгэгч Линус Торвалдстай маш сонирхолтой ярилцлага хийжээ. Энэхүү ярилцлагад линукс 3.0 хувилбар хэзээ гарах, одоогийн 2.6 хувилбарын байдал, ямар тархац хэрэглэдэг, чөлөөт цагаараа юу хийдэг вэ гэх мэт асуултуудын хариуг оруулжээ. Мөн тэрээр нэг удаа оцон шувуунд хазуулж байснаа энд нуусангүй.
Линус Торвалдсаас олон нийтийн хариултыг хүсэн хүлээдэг асуултуудын дагуу сонирхолтой ярилцлага хийсэн байна. Линуксын ирээдүйг хэрхэн төсөөлж байна, та байхгүй бол яах вэ? Solaris-ын талаар юу гэж бодож байна? Яагаад GPLv3-г дургүй вэ? Линуксын амжилтын нууц юу вэ?
Чехийн нэгэн вэб сайт уншигчдаасаа асуулт цуглуулан линуксын томоохон төлөөлөгчдийн нэг Алан Кокстой ялицлага хийсэн байна. Линуксын ирээдүй, сайн компаниуд, дуртай шар айраг гээд цөөхөн боловч сонирхолтой асуултууд тавигджээ. Ярилцлагыг http://www.abclinuxu.cz/clanky/rozhovory/alan-cox?page=1 хаягаас уншина уу.
Mozilla Foundation-ы гүйцэтгэх захирал Mitchell Baker маш сонирхолтой ярилцлага хийжээ. Тэрээр Firefox хэрхэн эхэлсэн гэхээс авахуулаад 3.0 хувилбар, гар утсан дээр ашиглах боломж гээд олон сэдвээр ярилцсан бөгөөд одоо л Firefox эхэлж байна гэж хэлсэн байна. Нэлээн том ярилцлага болохоор сэдэвчлэн хуваасан банйа лээ.
Simon Phipps нь Sun Microsystem компанид Chief Open Source Officer гэсэн албыг хашдаг бөгөөд компаний нээлттэй-эхийн програм хангамжтай холбоотой бүх л бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг хянах үүрэгтэй юм. Түүний л нөлөөгөөр OpenSolaris мэндэлж, Java нээлттэй-эхийнх болсон. Тэрээр Sun-д элсэхээсээ өмнө IBM-д 10 ажилласан байна.
Debian төсөл нь жил бүр бүх хөгжүүлэгчдийн дунд санал асуулга явуулан шинэ удирдагчаа сонгодог уламжлалтай бөгөөд энэ жил Sam Hocevar сонгогдсон болохыг мэдээлж байсан. Linux.com сайтаас түүнтэй ярилцлага хийсэн ба энэ нь түүний энэхүү албыг авснаас хойш хийгдэж буй анхны ярилцлага юм.
Нээлттэй-эхийн .NET гүйцэтгэл Mono болон GNOME төслийн үүсгэн санаачлагч Miguel de Icaza-тай Mono, MonoDevelop, Microsoft Novell хоёрын гэрээ, GNOME болон бусад сонирхолтой сэдвүүдээр ярилцжээ. Энэхүү ярилцлагадаа тэрээр Mono 2.0, MonoDevelop 1.0-д орох шинэ зүйлс болон урьд өмнө хийж байсан ажлуудынхаа талаар өгүүлсэн байна.
FOSDEM нь Free and Open source Software Developers' European Meeting буюу Европын Чөлөөн болон Нээлттэй-Эхийн Хөгжүүлэгчдийн уулзалт бөгөөд энэ онд 7 дахь удаагаа Белгийн Брюсел хотноо зохион байгуулагдаж өнгөрлөө. Анх зохион байгуулагдаж ирснээсээ хойш "Европын шилдэг Чөлөөт болон Нээлттэй-Эхийн арга хэмжээ" гэсэн өргөмжлөлийг хүртээд зогсохгүй дэлхийн хамгийн шилдэг хөгжүүлэгчдийн очих дуртай газар болоод байна. Энэ удаад линукс цөмийн хөгжүүлэгч Andrew Morton, GNOME болон Mono-г үүсгэх санаачлагч Miguel de Icaza, Federico Mena-Quintero, Simon Phipps, Jim Gettys болон бусад хүмүүстэй хийж байгаа ажил болон бусад сонирхолтой сэдвээр чөлөөтэй ярилцжээ.
Recent comments
1 day 15 hours ago
1 week 3 days ago
1 week 5 days ago
2 weeks 2 days ago
6 weeks 2 days ago
7 weeks 3 hours ago
7 weeks 3 hours ago
8 weeks 1 day ago
8 weeks 1 day ago
8 weeks 3 days ago