үзэл бодол

Чанартай програм хангамж гэж юуг хэлэх вэ?

Өндөр чанартай програм хангамж гэж ямар програм хангамжийг хэлэх вэ? Тэдгээр нь ямар шалгууруудыг давсан байх ёстой вэ? Нэгэн интернэт хэрэглэгч дээрх асуултуудад хариулахаар оролдсон бөгөөд хэрхэн чанартай хийх болон чанарыг хэрхэн шалгах талаар ч мөн оруулсан байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг http://www.shlomifish.org/philosophy/computers/high-quality-software/ хаягаас уншина уу.

MySQL хэрэглэх үү эс хэрэглэх үү

Төдийлөн олны танил болоогүй нэгэн компани MySQL хэрэглэх 5 шалтгаан, хэрэглэхгүй байх 8 шалтгааныг тоочин, тайлбарласан байна. Хэрэглэх 5 шалтгаанд хаана ч юунд ч хэрэглэж болно, энгийн, хямд төсөр, сайн дэмжлэгтэй, уян хатан бас өргөтгөх боломжтой, хамгийн шинэлэг технологиудыг багтаасан гэж байсан

Microsoft огт аюул учруулж чадахгүй

Нэлээн хэд хоногийн өмнө линукс болон түүний програм хангамж нь Microsoft-ийн 200 гаруй патент буюу оюуны өмчийн эрхийг зөрчиж байна, түүнийхээ төлөө төлбөр төлөхийг хэрэглэгчид болон хөгжүүлэгчдээс шаардсан. Гэвч үүний хариуд Линус Торвалдс, Марк Шатлворт, Жонатан Шварц нар хариуг өгчээ.

Нээлттэй-эхийн видео эвлүүлэгч програмууд болоогүй байна

Саяхан Kino гэх нээлттэй-эхийн видео эвлүүлэгч програм шинэхэн, тогтвортой хувилбараа гаргасан билээ. Үүнээс гадна олон програмууд байх боловч бүгд л хараахан шаардлага хангахгүй байгаа талаар нэгэн сэтгүүлч бичсэн байна. Дэлгэрэнгүйг http://www.linux.com/article.pl?sid=07/03/15/0321242 хаягаас уншина уу.

FOSDEM 2007 дээр хийсэн ярилцлагууд

FOSDEM нь Free and Open source Software Developers' European Meeting буюу Европын Чөлөөн болон Нээлттэй-Эхийн Хөгжүүлэгчдийн уулзалт бөгөөд энэ онд 7 дахь удаагаа Белгийн Брюсел хотноо зохион байгуулагдаж өнгөрлөө. Анх зохион байгуулагдаж ирснээсээ хойш "Европын шилдэг Чөлөөт болон Нээлттэй-Эхийн арга хэмжээ" гэсэн өргөмжлөлийг хүртээд зогсохгүй дэлхийн хамгийн шилдэг хөгжүүлэгчдийн очих дуртай газар болоод байна. Энэ удаад линукс цөмийн хөгжүүлэгч Andrew Morton, GNOME болон Mono-г үүсгэх санаачлагч Miguel de Icaza, Federico Mena-Quintero, Simon Phipps, Jim Gettys болон бусад хүмүүстэй хийж байгаа ажил болон бусад сонирхолтой сэдвээр чөлөөтэй ярилцжээ.

Syndicate content