хүмүүс

Fedora төслийн талаар түүний ахлагчтай хийсэн ярилцлага

Fedora төслийн ахлагч болсноосоо хойш анхныхаа бүтээлийг гаргаад буй Paul Frields-тэй LWN вэбийн Rebecca Sobol сонирхолтой ярилцлага хийж төсөл, төслийн ирээдүй болон шинэхэн хувилбарын талаар асууж лавлажээ.

Eric Sandeen-тэй хийсэн ярилцлага

Fedora 9 хувилбарт орж буй томоохон шинэчлэлтүүдийн нэг нь ext4 файлын систем юм. ext4 файлын систем нь өнөөдөр өргөн ашиглагдаж буй ext3 файлын системийн дутагдлыг арилгаж орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилсөн шинэ файлын систем юм. Жишээ нь ext3 дээр дискийн тасалгаа буюу файлын систем хамгийн ихдээ 16Т харин файл нь 2Т хэмжээтэй байх боломжтой бол еxt4 дээр 1024P болон 16T болон нэмэгдэж байна. Үүнээс гадна хурд болон мэдээллийн хадгалалтын систем өөрчлөлт оруулсан байна. Хэдийгээр ext4 нь Fedora 9-д багтах боловч үндсэн файлын систем нь ext3 хэвээр байх юм байна.

Fedora төслийн удирдагчид: Сайн байна уу бас баяртай

Шинэ гарсны дараахан 2 жилийн хугацаанд Fedora төслийн удирдагчийн албыг хашиж байсан Max Spevack өөрийн хүсэлтээр бууж, өөр зүйл өөрийгөө зориулахаар шийдсэнээ мэдэгдсэн. Түүний ажлыг Paul Frield үргэлжлүүлэхээр болж байна. Fedora төслийнхөн хуучин болон шинэ удирдагчидтай үдэлтийн болон угталтын ярилцлагыг хийж, Fedora төслийн өнгөрсөн болон ирээдүйн талаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн байна. Ярилцлагын дэлгэрэгүйг http://fedoraproject.org/wiki/Interviews/FPL хаягаас уншина уу.

NetworkManager-ийн хөгжүүлэгч Dan Williams-тай хийсэн ярилцлага

NetworkManager нь линукс систем дээрх сүлжээ тэр дундаа утасгүй сүлжээний тохиргоог маш хялбарчилж хүн бүрт хүртээмжтэй болгож өгсөн юм. Түүний хөгжүүлэгч Dan Williams нь сүүлд гараад одоогоор зөвхөн Fedora 8-д ашиглагдаж буй 0.7 хувилбарт орсон шинэлэг зүйлс болн цаашид юунд илүү анхаарч байгаа талаараа сонирхолтой ярилцлага өгчээ. Ярилцлагын дэлгэрэнгүйг http://fedoraproject.org/wiki/Interviews/DanWilliams хаягаас уншина уу.

RMS өөрийн emacs-ийн байриа тавьж өглөө

Richard Stallman нь Emacs-г анх хөгжүүлж ирсэн ба өнөөдрийг хүртэл түүний хөгжлийг удирдаж ирсэн бөгөөд энэхүү ажлаасаа бууж, дараагийн үедээ энэхүү ажлаа өгөхөөр шийджээ. Үүнээс хойш emacs-ийн хөгжлийг Stefan болон Yidong нар хамтран авч явж, удирдахаар болж байна.

Линус: Оцон шувуунд хазуулж байсан

APC сэтгүүлийн James Buchanan линуксын үүсгэгч Линус Торвалдстай маш сонирхолтой ярилцлага хийжээ. Энэхүү ярилцлагад линукс 3.0 хувилбар хэзээ гарах, одоогийн 2.6 хувилбарын байдал, ямар тархац хэрэглэдэг, чөлөөт цагаараа юу хийдэг вэ гэх мэт асуултуудын хариуг оруулжээ. Мөн тэрээр нэг удаа оцон шувуунд хазуулж байснаа энд нуусангүй.

Линус: Микрософтийнхонтой ярилцаж байсангүй

Линус Торвалдсаас олон нийтийн хариултыг хүсэн хүлээдэг асуултуудын дагуу сонирхолтой ярилцлага хийсэн байна. Линуксын ирээдүйг хэрхэн төсөөлж байна, та байхгүй бол яах вэ? Solaris-ын талаар юу гэж бодож байна? Яагаад GPLv3-г дургүй вэ? Линуксын амжилтын нууц юу вэ?

Таны тооцоолуур дээр линукс ажиллах болов уу?

Анх линуксыг тооцоолуур дээр суулган зөв ажиллуулах хэцүү гэдэг байсан. Гэвч энэ байдал сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөж линукс нь ихэнх тооцоолуур дээр ямар нэг асуудалгүй сууж ажиллах болсон. Гэхдээ зарим нэг асуудлууд оршисоор л байна.

Намайг гайхшруулсан GNOME зүйлс

Хагас жилийн өмнө би GNOME-н амиа аргацаан, багахан өөрчлөлт бүхий шинэ хувилбаруудыг 6 сар тутамд гаргаад байна даа гэж бодож байлаа. Харин би эндүүрч байж. Энд би GNOME-н ирээдүйг эрчимтэйгээр өөрчилж буй, одоо GNOME-д эд өрнөж буй зарим зүйлсийн талаар бичих гэж байна. Эдгээрийн ихэнх нь дэд бүтэцтэй холбоотой юм.

Системийн администаторуудын өдөр

Аливаа мэдээллийн системийн тогтвортой, найдвартай ажиллагааг хангах үүрэг хүлээдэг хүн бол мэдээж системийн администратор. Тэдэнгүйгээр бидний амьдарч буй өнөөдрийн мэдээлэлжсэн нийгэм байхгүй байх байсан биз. Хэдийгээр уулыг нурааж, усыг ...

Гарын авлага бэлтгэх уралдаан

LiMNux гишүүд дэмжигч та бүгдийн дунд гарын авлага бэлтгэх урамшуулалт уралдааныг зарлаж байна. Энэ уралдаанд нээлттэй эхийн програм хангамжийг суулгах, тохируулах, ашиглах гэх мэт нээлттэй эхтэй холбоотой бүх л зүйлийн талаар гарын авлагыг бичих эсвэл орчуулан уралдах юм.

Линукс маш хурдацтай хөгжиж байна

Линукс цөмийн тэргүүлэх хөгжүүлэгчдийн нэг Greg Kroah-Hartman цөмийн хөгжил болон түүнтэй холбоотой зарим нэг тоон мэдээллийг дэлгэжээ. Өнөөдөр цөмийн тэргүүлэх хөгжүүлэгчид код бичихийн оронд бусдын бичсэн кодыг хянах, цааш нийлүүлэх ажил илүүтэй хийх болсон ч орж буй өөрчлөлтүүд, шинэ боломжууд өдрөөс өдөрт өсч байгаа юм байна.

Alan Cox-тай хийсэн ярилцлага

Чехийн нэгэн вэб сайт уншигчдаасаа асуулт цуглуулан линуксын томоохон төлөөлөгчдийн нэг Алан Кокстой ялицлага хийсэн байна. Линуксын ирээдүй, сайн компаниуд, дуртай шар айраг гээд цөөхөн боловч сонирхолтой асуултууд тавигджээ. Ярилцлагыг http://www.abclinuxu.cz/clanky/rozhovory/alan-cox?page=1 хаягаас уншина уу.

Microsoft огт аюул учруулж чадахгүй

Нэлээн хэд хоногийн өмнө линукс болон түүний програм хангамж нь Microsoft-ийн 200 гаруй патент буюу оюуны өмчийн эрхийг зөрчиж байна, түүнийхээ төлөө төлбөр төлөхийг хэрэглэгчид болон хөгжүүлэгчдээс шаардсан. Гэвч үүний хариуд Линус Торвалдс, Марк Шатлворт, Жонатан Шварц нар хариуг өгчээ.

liMNux: Planet дээр хоёр хүн нэмэгдлээ

Planet liMNux нь нээлттэй эхийн програм хангамж, линукс сонирхон судлагчдын блогуудыг нэгтгэн үзүүлэх зориулалттай вэб сайт бөгөөд Цэвээндорж, Баатар нарын блогийг шинээр бүртгэн авлаа.

Syndicate content