файлын систем

AdvFS - шинэ файлын систем

AdvFS нь хуучны Digital Equipment Corp хөгжүүлсэн, өнөөдрийн HP-ийн Tru64 үйлдлийн системийн файлын систем юм. Энэхүү файлын систем нь олон жилийн хугацаанд найдвартай ажиллагаатай болохоо чухал, нарийн зүйлсэд ашиглагдаж байснаараа батлаж буй бөгөөд GPLv2 лицензийн хүрээнд нээлттэй эхийн хэрэглэгч, хөгжүүлэгчдийн гар дээр очиж байна. AdvFS-ын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл http://advfs.sourceforge.net/ хаягаар ороод гараарай.

Reiser4-н ирээдүй

ReiserFS гэх линукс дээрх файлын системийг Hans Reiser гэх залуу болон түүний компани Namesys хөгжүүлж, SuSE гэх мэт зарим нэг линукс тархацууд өргөн хэрэглэгдэг байсан боловч Hans Reiser эхнэрээ хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн хоригдож, зарим нэг тархацууд тогтвортой байдлын улмаас ReiserFS-г ашиглахаас татгалзсан нь шинээр хөгжүүлэгдэж буй Reiser4 файл

Файлын системээ бүхлээр нь хэрхэн нуух вэ

Файлыг ганц нэгээр нь нууцлах, хамгаалах боломжтой боловч бөөн файлыг магад файлын системээ бүхлээр нь хамгаалах эсвэл бүр огт харагдахгүй болгох хэрэг гарч болно. Ингэснээр таны нууц мэдээллийг уншиж чадахгүй, бүр олж ч чадахгүй байж болох юм.

FUSE ашиглан өөрийн файлын систем хөгжүүлэх нь

Линуксын хэрэглэгчийн орчин дахь файлын систем нь цөмйн дотоод ажиллагаа болон файлын систем гэгч зүйлийн талаар мэдлэггүйгээр өөрийн гэсэн файлын системийг хөгжүүлэх боломжийг олгодог. Энэхүү энгийн бөгөөд алхам бүхий гарын авлагын тусламжтайгаар та өөрийн гэсэн файлын системийг хөгжүүлж сурах болно.

NTFS-3G тогтвортой хувилбар гарлаа

Линукс болон бусад нээлттэй-эхийн үйлдлийн системүүдийн хэрэглэгчид өмнө нь Windows 2000, Windows XP, Windows Server 2003 болон Windows Vista-д хэрэглэгддэг NTFS файлын систем дээрх файлуудыг зөвхөн унших, үзэх боломжтой байсан бол NTFS-3G гарснаар шинээр файл үүсгэх, файлыг өөрчлөх гэх мэт өргөн боломжуудыг хэрэглэгчид олгосон. Тэгвэл багагүй хугацаанд хөгжиж, туршигдсаны эцэст өчигдөр NTFS-3G маань өөрийн 1.0 дугаартай тогтвортой хувилбараа гаргаснаа зарласан байна.

Syndicate content