Debian-ын хөгжүүлэгчид систем ачаалах системээ уламжлалт SysV Init-с орчин үеийн Upstart систем рүү шилжүүлэх болсон байна. Линуксын цөмийн хөгжлийн явцад системийг ачаалахад цаг алддаг байсан ихэнх асуудлууд шийдэгдэж, илүү орчин үеийн event based системийг ашиглах болсон тул энгээр боломжуудыг ашиглан илүү хурдан ачаалах боломжийг ашиглах хэрэгтэй болсон. Нөгөө талаас өмнөх систем нь үйлчилгээнүүдийн (service) хоорондын хамаарлыг дэмждэггүй тул үүнийг шийдэхийн тулд маш их гар ажиллагаа ордог байсан байна.
Debian төслийнхөн Debian 3.1 хувилбарын аюулгүй байдлын дэмжлэг нь 2008 оны 3-р сарын 31-ний өдрөөр төгсгөл болж буйг мэдэгдлээ. Debian 3.1 хувилбарыг гарсгаснаас хойш 3 жил, Debian 4.0 хувилбарыг гарснаас нэг жилийн дараа ийнхүү системийн аюулгүй байдлалд нөлөөлөх алдаа, цохуудыг цаашид засварлахгүй болж байгаа юм. Хэрэв та Debian 3.1 хувилбарыг ашигладаг бол 4.0 хувилбар руу шинэтгэл (upgrade) хийхийг зөвлөж байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг http://lwn.net/Articles/271418/ хаягаас уншина уу.
Debian төсөл нь одоогийн байгаа тогтвортой хувилбар болох 4.0-ийн гуравдахь шинэчлэлтийг гаргаснаа зарласан байна. Энэхүү шинэчлэлт нь голчлон аюулгүй байдлын цох болон зарим нэг чухалд тооцогдох хүндрэлүүдийг засварлаж буй бөгөөд шинэ хувилбар бус харин 4.0 хувилбарын шинэчлэлт юм. Хэрэв та debian-ыг хэрэглэдэг мөн цаг тухай бүрт нь шинэчлэлтийг нь хийж байсан бол энэ хувилбар танд төдийлөн хэрэгтэй биш.
Дебиан тархац мэндэлсэний 14 жилийн ойн гал халуун мэндийг нийт дебианы хөгжүүлэгчид, Debian.mn-ийн хамт олон болон Limnux бүлгэмийн хамт олонд дэвшүүлэж, цаашидын ажил хөдөлмөр, нээлттэй эхийн хөгжүүлэлтийн зам тань дардан байх болтугай.
Debian үйлдэлийн систем гараад нэгэнт 14 жилийг ардаа орхисон байна. Дэлхий даяаар олон мянган дэмжигч хөгжүүлэгчидын баярын өдөр ойртсоор л байна. Энэ баярыг 2007 оны 8-р сарын 16-17-ны өдөрүүдэд хэд хэдэн улсуудад зэрэг тэмдэглэн өнгөрөөх юм байна. http://wiki.debian.org/Debian14th
Саяхан сүр дуулиантайхан 4.0 буюу Etch хувилбараа гаргасан Debian хөгжүүлэгчид дараагийн хувилбар болох Lenny дээ бэлтгэж эхэлжээ. Одоогийн байдлаар хэзээ, ямар шинэчлэлт агуулах нь тогтоогүй байгаа ч тэд зорилгоо тодорхойлсон байна.
Вэб програмчлалын PHP хэлний 5-р хувилбар гараад багагүй хугацаа өнгөрч буй ч 4-р хувилбар хэрэглэгдсэн хэвээр байгаа билээ. Харин Debian хөгжүүлэгчид PHP4-г ирэх хувилбаруудаасаа авч хаях шийдвэрийг гаргаж, цэвэрлэгээ хийх уриалга гаргаснаар PHP4-г сүүлчийн замд нь үдэж байна.
Debian төсөл нь жил бүр бүх хөгжүүлэгчдийн дунд санал асуулга явуулан шинэ удирдагчаа сонгодог уламжлалтай бөгөөд энэ жил Sam Hocevar сонгогдсон болохыг мэдээлж байсан. Linux.com сайтаас түүнтэй ярилцлага хийсэн ба энэ нь түүний энэхүү албыг авснаас хойш хийгдэж буй анхны ярилцлага юм.
Хэдхэн хоногийн өмнө шинэхэн 4.0 хувилбараа гаргасан Debian төсөл энгийн хэрэглэгчдэд илүү түлхүү анхаарч, ингэхдээ үндсэн зорилгоосоо хазайхгүй байхаар шийджээ. Сүүлийн хувилбар нь энгийн хэрэглэгч суулгаж ашиглахад ихээхэн хялбар болсон гэнэ. Мэдээллийн дэлгэрэнгүйг http://distrocenter.linux.com/article.pl?sid=07/04/13/1231226 хаягаас уншина уу.
Debian төсөл жил бүр нийт хөгжүүлэгчдийн санал асуулгаар удирдагчаа сонгодог бөгөөд энэ жил Sam Hocevar сонгогджээ. Тэрээр 1996 оноос хойш хэрэглэгч, 2000 оноос хойш хөгжүүлэгч ба та бүхэнд Debian болон түүнийг хэрхэн эргүүлж шилдэг болгох талаар бодлоосоо хуваалцаж байна. Бүгдээрээ түүнд амжилт хүсье.
Урт удаан хүлээгдсэн Debian Etch буюу 4.0 хувилбар гарсан байна. Debian хөгжүүлэгчид 21 сарын турш хөдөлмөрлөсний эцэст хамгийн сүүлийн үеийн програм хангамжуудыг багцлан, тогтвортой хувилбарт шилжүүлжээ. Жишээ нь линукс цөм 2.6.18, MySQL 5.0.23, PHP 4.4 болон 5.2.0, Apache 2.2.3 гэх мэт 18000 гаруй програм хангамж 11 төрлийн архитектур дээр ажиллах юм.
Debian Etch буюу 4.0 хувилбарын гарах хугацаа ойртож, хөгжүүлэгчид горилогч буюу release condidate 2 хувилбар бэлэн болсныг зарлалаа. Горилогч хувилбар нь ямар нэг ноцтой цох үгүй, зөвхөн жижиг сажиг цохуудыг агуулдаг ба тэдгээрийг илрүүлэн илүү төгс програм бүтээхэд зориулагдсан байдаг юм.
Туршлагатай линукс хэрэглэгч ирэх 4-р сарын сүүлээр гаргахаар бэлтгэж буй Ubuntu Feisty Fawn буюу 7.04 хувилбарыг суулгаж ашиглаж үзээд түүний боловсорч гүйцсэн болохыг шагшин хэлсэн байна. Хэдийгээр энэ хувилбар нь хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа хэдий ч ихэнх зүйл нь маш сайн ажиллаж байсан нь гайхуулжээ.
Өнгөрөгч оны 12-р сард гаргахаар төлөвлөж байсан Debian линуксын Etch буюу 4.0 хувилбар зарим нэг ноцтой асуудлуудаас болж хойшлосон ч дийлэнх цохуудыг арилгасан бөгөөд 2007 оны 4-р сарын 2-ний өдөр эцэслэн гаргахаар болсон байна. Энэхүү хувилбарыг хамгийн гол уягч нь цөмйн 2.6.18 хувилбар байсан байна.
Debian Package of the Day гэсэн нэгэн сонирхолтой сайт нээгдээд удаагүй байна. Уг сайтад Debian линукс дээр ашиглаж болох програмуудыг өдөр бүр нэг нэгээр нь зураг хөргийн хамт танилцуулах бөгөөд хэрэглэгчдэд өөрт хэрэгтэй програмаа олоход дөхөм болох юм. Сайттай http://debaday.debian.net/ хаягаар танилцаж болно.
Recent comments
2 days 16 hours ago
7 weeks 4 days ago
8 weeks 3 days ago
9 weeks 5 days ago
10 weeks 2 days ago
10 weeks 3 days ago
11 weeks 4 days ago
12 weeks 4 days ago
12 weeks 4 days ago
12 weeks 4 days ago