Өндөр чанартай програм хангамж гэж ямар програм хангамжийг хэлэх вэ? Тэдгээр нь ямар шалгууруудыг давсан байх ёстой вэ? Нэгэн интернэт хэрэглэгч дээрх асуултуудад хариулахаар оролдсон бөгөөд хэрхэн чанартай хийх болон чанарыг хэрхэн шалгах талаар ч мөн оруулсан байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг http://www.shlomifish.org/philosophy/computers/high-quality-software/ хаягаас уншина уу.
Kernel-ийн шинэ хувилбар 2.6.25-rc8 4 сарын 1-ны өдөр гарлаа
нэмэгдсэн файлууд: 1392
өөрчлөгдсөн файлууд: 9585
устгагдсан файлууд: 665
2.6.25-ын онцлог нь 12,269 өөрчлөлт оруулснаар шинэ амжилтанд хүрч ээ, өмнөх хувилбар болох 2.6.24 оос 2000 орчим өөрчлөлтөөр илүү. 766,979 мөр нэмэгдэж 399.791 мөр хасагдлаа, өөрөөр хэлбэл 367,188 мөрөөр хэмжээ нэмэгдлээ. Дэлгэрэнгүйг http://lwn.net/SubscriberLink/275954/49737688495b4dbf/ болон https://www.linux-foundation.org/publications/linuxkerneldevelopment.php хаягаас үзнэ үү.
Програм хангамжийн чанар, түүний хөгжилд чухал нөлөө үзүүлдэг зүйл бол хөгжүүлэгчдийн ашиглаж буй багаж (tool). Ийм чухал багажуудын нэг нь хувилбар удирдах систем (VCS - Version Control System) яах аргагүй мөн. Хувилбар удирдах системийн тусламжтайгаар хэн хэзээ ямар өөрчлөлт яах гэж оруулсан талаарх түүхийг бүрэн хадгалах боломжтойгоос гадна нэг төсөл, нэг кодон дээр олон хөгжүүлэгч ажиллах боломжийг олгодог юм. Emacs нь хамгийн анхны чөлөөт програм хангамж бөгөөд одоог хүртэл CVS гэж төвлөрсөн ХУС-ыг ашиглаж ирсэн ба одооноос Bazaar гэх тархсан ХУС ашиглаж эхлэх гэж байна.
Novell компани нь MonoDevelop 1.0 болон Mono 2.0 бета хувилбар гарсан болохыг зарлалаа. Mono нь линукс болон Mac OS дээр .NET програмчлалыг хийх, програмыг ажиллуулах боломжийг олгодог ба энэхүү шинэ бета хувилбар нь Microsoft .NET 2.0 хувилбарыг дэмжих юм байна. Бета нь хөгжүүлэлтийн явц нэлээн жигдэрсэн бас олон нийтэд өгч турших цаг болсон гэдгийг илтгэдэг юм. Харин MonoDevelop нь C# болон бусад .NET хэлүүдийг ашиглан програм хангамж зохиоход зориулсан хөгжүүлэгчийн багаж бөгөөд Visual Studio форматыг дэмждэгээрээ Visual Studio-с шилжих ажлыг ихээхэн хөнгөвчилж байгаа юм.
NetworkManager нь линукс систем дээрх сүлжээ тэр дундаа утасгүй сүлжээний тохиргоог маш хялбарчилж хүн бүрт хүртээмжтэй болгож өгсөн юм. Түүний хөгжүүлэгч Dan Williams нь сүүлд гараад одоогоор зөвхөн Fedora 8-д ашиглагдаж буй 0.7 хувилбарт орсон шинэлэг зүйлс болн цаашид юунд илүү анхаарч байгаа талаараа сонирхолтой ярилцлага өгчээ. Ярилцлагын дэлгэрэнгүйг http://fedoraproject.org/wiki/Interviews/DanWilliams хаягаас уншина уу.
Вэб програмчлалын PHP хэлний 5-р хувилбар гараад багагүй хугацаа өнгөрч буй ч 4-р хувилбар хэрэглэгдсэн хэвээр байгаа билээ. Харин Debian хөгжүүлэгчид PHP4-г ирэх хувилбаруудаасаа авч хаях шийдвэрийг гаргаж, цэвэрлэгээ хийх уриалга гаргаснаар PHP4-г сүүлчийн замд нь үдэж байна.
Линукс цөмийн тэргүүлэх хөгжүүлэгчдийн нэг Greg Kroah-Hartman цөмийн хөгжил болон түүнтэй холбоотой зарим нэг тоон мэдээллийг дэлгэжээ. Өнөөдөр цөмийн тэргүүлэх хөгжүүлэгчид код бичихийн оронд бусдын бичсэн кодыг хянах, цааш нийлүүлэх ажил илүүтэй хийх болсон ч орж буй өөрчлөлтүүд, шинэ боломжууд өдрөөс өдөрт өсч байгаа юм байна.
Нэгэн GNOME хэрэглэгч 2.6 хувилбараас хойш маш сайжирсныг дурдаад сайжруулчихвал зохих 10 санааг дэвшүүлсэн байна. GNOME-н өөрийн товчилсон нэрнээс авахуулаад хэрэглэхэд хялбар болгох үнэтэй зөвлөмжүүдийг багтаажээ. Сайжруулах 10 санааг http://www.venturecake.com/10-ideas-to-improve-gnome/ хаягаас уншина уу.
Нээлтэй эхийн хүчирхэг хөгжүүлэлтийн орчин (IDE) болох Eclipse-н 3.3 гэсэн шинэ хувилбар гарчээ. Анх Eclipse нь зөвхөн Java хөгжүүлэхэд зориулагдсан байсан бол өргөжин хөгжсөөр бараг дэмжигдээгүй хэл үгүй болсон байна.
Нээлттэй эхийн хөгжүүлэгчид Python хэлийг маш өргөнөөр ашиглах болсон. Түүний одоогийн байгаа 2.х хувилбар дахь зарим нэг дутагдал нь урагшлан хөгжих хурдыг сааруулж буй тул дээрх дутагдлуудыг засах зорилгоор Python хэлийг цоо шинээр бичих Python 3000 төслийг эхлүүлсэн билээ.
Төдийлөн олны танил болоогүй нэгэн компани MySQL хэрэглэх 5 шалтгаан, хэрэглэхгүй байх 8 шалтгааныг тоочин, тайлбарласан байна. Хэрэглэх 5 шалтгаанд хаана ч юунд ч хэрэглэж болно, энгийн, хямд төсөр, сайн дэмжлэгтэй, уян хатан бас өргөтгөх боломжтой, хамгийн шинэлэг технологиудыг багтаасан гэж байсан
GNOME хөгжүүлэгчид ирэх хоёр хувилбартаа ямар зүйлс хийхээр төлөвлөснөө олон дэлгэжээ. Замын зургаас харвал 2.20 хувилбар нэлээдгүй шинэлэг зүйлсийг багтаах ба харин 2.22 хувилбар тэдгээрийг илүү тогтворжуулсан хувилбар болох юм байна. Дэлгэрэнгүй замын зургийг http://live.gnome.org/RoadMap хаягаас уншина уу.
Haskell гээд нэртэй програмчлалын хэл байна. Бас нээлттэй эхийнх. Доорх гарын авлагад өгүүлснээр бол түүнд маш олон шинэлэг санаанууд байдаг бөгөөд орчин үеийн ихэнх хэлнүүд тэр санаануудаас нь аажим аажмаар авсаар, ерөнхийдөө их нөлөө үзүүлж байгаа юм гэнэ.
Линус Торвалдс цөмийн шинэхэн хувилбар гарсан болохыг зарлалаа. Өмнөх буюу 2.6.20 хувилбар нь тогтвортой ажиллагаанд илүү анхаарал хандуулж, түүнд чиглэсэн хөгжүүлэлт хийгдэж байсан бол 2.6.21 хувилбар нь аль болох олон шинэ зүйлс авчрах, тэдгээрийг туршихад чиглэсэн хувилбар байсан юм.
Recent comments
5 hours 20 min ago
1 week 2 days ago
1 week 4 days ago
2 weeks 1 day ago
6 weeks 22 hours ago
6 weeks 5 days ago
6 weeks 5 days ago
8 weeks 3 hours ago
8 weeks 3 hours ago
8 weeks 2 days ago