Wine төслийнхөн 15 жилийн хөдөлмөрийнхөө үр болох 1.0 хувилбарыг гаргасан болохоо зарлалаа. Линукс хэрэглэгчдэд ямар нэг байдлаар Windows-ийн програм ажилуулах хэрэгцээ гардаг ба үүнийг шийдэхийн тулд Wine төсөл эхэлсэн юм. Wine-ын тусламжтайгаар та Windows-д зориулсан програмуудад ямар нэг өөрчлөлт оруулалгүйгээр суулгах, ажиллуулах, ашиглах боломжтой болно. Сүүлийн байдлаар Microsoft Office, Photoshop CS2 гэх програмууд нэмэгдсэн бөгөөд http://appdb.winehq.org/ хаягаас өөрийн хэрэглэдэг програм дэмжигдсэн эсэхийг шалгаарай.
Линукс нь энгийн хэрэглэгчдэд хэр хүрч байгаа болон ямар програмууд илүү ашиглагдаж буй талаар мэдэх зорилготой Desktop Linux Survey жил бүр уламжлал болон явагддаг билээ. Энэ жилийнх нь 8-р сарын 13-нд нээгдсэн юм байна. Та судалгаанд http://www.desktoplinux.com/cgi-bin/survey/survey.cgi?id=0813200712407 хаягаар орон оролцох боломжтой юм.
Compiz Fusion төсөл анхныхаа хувилбар болох 0.5.2 хувилбарыг гаргасан болохоо зарлалаа. Дэлгэцийн орчинг илүү үзэмжтэй, сэтгэл татам болгож сунадаг, туяалздаг, бүдгэрдэг гээд хязгааргүй олон шинэ зүйлсийг бий болгож байсан Compiz болон Beryl төслүүд нь нэгдсэнээр Compiz Fusion төслийг саяхан үүсгэсэн юм.
1997 оны 8-р сарын 15-ны өдөр Мигел Дэ Иказа GNOME төслийг эхлүүлэх болсноо олон нийтэд зарласан байна. Анхны зорилго нь тухайн үед хаалттай байсан KDE дэлгэцийн орчинг орлох бүрэн чөлөөтэй програм хангамж үүсгэх байсан бол өнөөдөр энэ зорилгодоо аль хэдийнээ хүрч хэдэн сая хэрэглэгчидтэй томоохон чөлөөт програм хангамжуудын нэг болоод байна.
Хагас жилийн өмнө би GNOME-н амиа аргацаан, багахан өөрчлөлт бүхий шинэ хувилбаруудыг 6 сар тутамд гаргаад байна даа гэж бодож байлаа. Харин би эндүүрч байж. Энд би GNOME-н ирээдүйг эрчимтэйгээр өөрчилж буй, одоо GNOME-д эд өрнөж буй зарим зүйлсийн талаар бичих гэж байна. Эдгээрийн ихэнх нь дэд бүтэцтэй холбоотой юм.
Нэгэн GNOME хэрэглэгч 2.6 хувилбараас хойш маш сайжирсныг дурдаад сайжруулчихвал зохих 10 санааг дэвшүүлсэн байна. GNOME-н өөрийн товчилсон нэрнээс авахуулаад хэрэглэхэд хялбар болгох үнэтэй зөвлөмжүүдийг багтаажээ. Сайжруулах 10 санааг http://www.venturecake.com/10-ideas-to-improve-gnome/ хаягаас уншина уу.
Өөрийн тооцоолуур дээрх файлуудаа Google хайлт хийж буй мэт хаймаар байна уу? Тэгвэл зөвхөн Windows дээр ажилладаг байсан Google Desktop линукс дээр ч ажилладаг боллоо. http://desktop.google.com/linux/ хаягаас татан авч туршиж үзээрэй.
Microsoft компани нь .NET дээр суурилсан вэбийн програм хангамжийн Silverlight гэх технологийг хөгжүүлсэн бөгөөд энэ нь Adobe Flash болон бусад вэбийн технологиудтай шууд өрсөлдөх юм. Харин Miguel de Icaza-р ахлуулсан Mono төслийн хөгжүүлэгчид 21 хоногийн дотор Silverlight-н гүйцэтгэлийг Mono дээр хийж Moonlight гэдэг нэр хайрлажээ.
Хоорондоо үнэгүй, чанартай дуудлага хийдэг Skype програмын линуксд зориулсан хувилбарын цоо шинэ хувилбарын бета хувилбар гарлаа. Ярианы чанарыг сайжруулах маш олон өөрчлөлтүүд орсон байна. Өөрслөлтүүдийг http://www.skypeclub.ru/?topic_id=2460 хаягаас, шинэ хувилбарыг http://www.skype.com/intl/en/download/skype/linux/ хаягаас татаж авч хэрэглэнэ үү.
Өнөөдөр хүн бүхэн Firefox гэж мэднэ, түүнийг өргөн боломж, тохиргоотой гэдгийг ч мэднэ. Гэвч ихэнх тохиргоонууд нь далд буюу about:config ашиглан тохируулдаг. ComputerWorld-с about:config болон түүнийг хэрхэн ашиглах талаар жижигхэн гарын авлага бэлтгэн гаргасан байна.
PC World сэтгүүлээс жил бүр уламжлал болгон шилдэг 100 бүтээгдэхүүнийг шалгаруулжээ. Энэхүү шалгаруулалтад тооцоолууртай холбоотой бүх л зүйлс багтдаг ба миний мэдэхийн 3 нээлттэй эхийн програм хангамж багтжээ. 16-р байранд Ubuntu, 35-т Firefox, 93-т Audacity орсон бол Windows Vista жагсаалтад огт ороогүй байна.
GNOME хөгжүүлэгчид ирэх хоёр хувилбартаа ямар зүйлс хийхээр төлөвлөснөө олон дэлгэжээ. Замын зургаас харвал 2.20 хувилбар нэлээдгүй шинэлэг зүйлсийг багтаах ба харин 2.22 хувилбар тэдгээрийг илүү тогтворжуулсан хувилбар болох юм байна. Дэлгэрэнгүй замын зургийг http://live.gnome.org/RoadMap хаягаас уншина уу.
Pidgin хуучнаар Gaim шинэхэн засвар хувилбараа гаргаснаа зарласан байна. Энэхүү 2.0.1 хувилбарт 100 орчим засвар орсон бөгөөд бүх хэрэглэгчиддээ шинэ хувилбарт шилжихийг зөвлөж байна. Мөн 2.0.2 хувилбарын тов гарсан байгаа. Дэлгэрэнгүйг http://pidgin.im/ хаягаас уншина уу.
Интернэт хэрэглэгч бүрт хаа нэгтээ файл зөөх, хуулах хэрэг гарч байдаг. Үүнд тань туслах програмуудын нэг нь gFTP бөгөөд FTP, sFTP гэх мэт олон протокуудыг дэмждэгээрээ онцлог юм. Гарын авлагын дэлгэрэнгүйг http://applications.linux.com/article.pl?sid=07/05/20/1820204 хаягаас уншина уу.
Цаасан дээрх мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэн хадгалах ажиллагааг хурдасгахад тэмдэгт таних програм чухал хэрэгтэй. Түүний тусламжтайгаар бид үг үсэггүй шивэх ажлаас салж, харин тэр бидний өмнөөс ажлыг маань хийнэ.
Recent comments
16 hours 30 min ago
1 week 2 days ago
1 week 4 days ago
2 weeks 1 day ago
6 weeks 1 day ago
6 weeks 6 days ago
6 weeks 6 days ago
8 weeks 14 hours ago
8 weeks 14 hours ago
8 weeks 2 days ago