KDE болон GNOME гэж чухам юу вэ? Ямар ялгаатай вэ? гэсэн түгээмэл асуултанд iTWire-ын David M Williams хариулахыг оролдсон байна. Энэ асуултын хариулахын тулд X Window, window manager, desktop environment зэрэг төдийлөн ялгагддаггүй ойлголтуудыг энгийнээр ойлгомжтой тайлбарлаж өгсөн нь таалагдлаа. Миний хувьд GNOME хэрэглэгч бөгөөд энгийн, илүү дутуу зүйлгүй цэвэрхэн байдал нь таалагддаг. Мэдээллийн дэлгэрэнгүйг http://www.itwire.com/content/view/18284/1141/ хаягаас уншина уу.
GNOME төсөл нь өөрийн дэлгэцийн орчин болон хөгжүүлэлтийн суурь багц програм хангамжийн шинэ 2.22 хувилбараа гаргалаа. GNOME төсөл нь 6 сар тутамд шинэ хувилбарыг сайжруулан шинэчлэх замаар гаргадаг бөгөөд эрс шинэчлэл хийхийг зорьдоггүй. Энэхүү 2.22-р хувилбарт фото зураг авах зориулалт бүхий Cheese, сүлжээний орчинд илүү сайн ажиллах файлын менежер, илүү сайжруулсан дүрс бичлэг тоглуулагч, олон улсын цаг гэх мэт маш олон шинэ зүйлсийг багтааж, хуучин хувилбар дахь олон юмыг илүү сайжруулан зассан байна.
Саяхан GNOME төсөл 10 нас хүрч, энэхүү өдрийг сарын турш тэмдэглэхээр шийдэцгээсэн. Энэ баярт өдрийн хүрээнд Linux.com-нхон GNOME-ын үүсгэгч Мигел болон Жеф нартай өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйг хэрхэн харж буй талаар сонирхолтой ярилцлага хийжээ.
1997 оны 8-р сарын 15-ны өдөр Мигел Дэ Иказа GNOME төслийг эхлүүлэх болсноо олон нийтэд зарласан байна. Анхны зорилго нь тухайн үед хаалттай байсан KDE дэлгэцийн орчинг орлох бүрэн чөлөөтэй програм хангамж үүсгэх байсан бол өнөөдөр энэ зорилгодоо аль хэдийнээ хүрч хэдэн сая хэрэглэгчидтэй томоохон чөлөөт програм хангамжуудын нэг болоод байна.
Хагас жилийн өмнө би GNOME-н амиа аргацаан, багахан өөрчлөлт бүхий шинэ хувилбаруудыг 6 сар тутамд гаргаад байна даа гэж бодож байлаа. Харин би эндүүрч байж. Энд би GNOME-н ирээдүйг эрчимтэйгээр өөрчилж буй, одоо GNOME-д эд өрнөж буй зарим зүйлсийн талаар бичих гэж байна. Эдгээрийн ихэнх нь дэд бүтэцтэй холбоотой юм.
Нэгэн GNOME хэрэглэгч 2.6 хувилбараас хойш маш сайжирсныг дурдаад сайжруулчихвал зохих 10 санааг дэвшүүлсэн байна. GNOME-н өөрийн товчилсон нэрнээс авахуулаад хэрэглэхэд хялбар болгох үнэтэй зөвлөмжүүдийг багтаажээ. Сайжруулах 10 санааг http://www.venturecake.com/10-ideas-to-improve-gnome/ хаягаас уншина уу.
GNOME хөгжүүлэгчид ирэх хоёр хувилбартаа ямар зүйлс хийхээр төлөвлөснөө олон дэлгэжээ. Замын зургаас харвал 2.20 хувилбар нэлээдгүй шинэлэг зүйлсийг багтаах ба харин 2.22 хувилбар тэдгээрийг илүү тогтворжуулсан хувилбар болох юм байна. Дэлгэрэнгүй замын зургийг http://live.gnome.org/RoadMap хаягаас уншина уу.
Ekiga хэмээх нээлттэй-эхийн интернэтээр дамжуулан утсаар ярих програмыг танилцуулж байна. Анх Gnome Meeting нэртэйгээр Net Meeting-н нээлттэй-эхийн хувилбарыг үүсгэх гэж эхэлж байсан төсөл маань өөрийн чиглэл болон боломжийг өөрчлөснөөр нэр тохирохгүй байсан тул Ekiga болсон билээ.
Өнгөрөгч 3-р сард GNOME 2.18 хувилбар гарсан бөгөөд өмнөх хувилбаруудыгаа бодвол илүү их шинэлэг зүйлс авчирсан хувилбар болсон билээ. Шинэ програмууд, шинэ боломжууд гээд илүү ихээр сайжирч хэрэглэгчдэд хэрэглэхэд илүү дөхөм боллоо.
ГНОМЕ Сангийн удирдах зөвлөлийн гишүүн Dave Neary-г та бүхэнд танилцуулж байна. Тэрээр хэрхэн анх хөгжүүлэгч болж, ГНОМЕ төсөлд татагдсан гээд олон сонирхолтой түүхийг та бүхэнтэй хуваалцаж байна. Дэлгэрэнгүйг http://www.linux.com/article.pl?sid=07/03/26/1323213 хаягаас уншина уу.
gDesklets болон түүний бичил плагинуудын тусламжтайгаар цаг агаар, системийн мэдээлэл гэх мэт төрөл бүрийн мэдээллийг өнгө үзэмжтэйгээр дэлгэцэн дээр үзүүлэх боломжтой юм. Түүнийг хэрхэн суулгах, хэрхэн тохируулах талаар дэлгэрэнгүй зааврыг http://howtoforge.org/gnome_gdesklets хаягаас уншина уу.
Хэрэв та Java програмчлалын хэл мэддэг бол түүнийгээ ашиглан GNOME програм хөнгөхөн бичих боломжтой юм. Хэдийгээр Java ашиглан GNOME програм хөгжүүлэх заавар нь Solaris ашигласан боловч бүх л төрлийн үйлдлийн систем дээр ашиглаж болох байх. Дэлгэрэнгүйг http://developers.sun.com/solaris/articles/java_gnome/ хаягаас уншина уу.
GNOME дэлгэцийн систем нь GNOME Journal нэртэй өөрийн цахим сэтгүүлтэй бөгөөд хэсэг хугацаанд тасарсны эцэст энэ сард шинэхэн дугаараа уншигч та бүхний гар дээр тавьж байна. Шинэ дугаартаа GTK ашиглан програм хөгжүүлэх, Tango төслийн уран бүтээлчидтай хийсэн ярилцлага, нээлттэй-эхийн компаний танилцуулга болон редакцийн захидалыг агуулсан байна. Сэтгүүлийг http://www.gnomejournal.org/ хаягаас уншаарай.
Recent comments
1 hour 26 min ago
1 week 2 days ago
1 week 3 days ago
2 weeks 1 day ago
6 weeks 18 hours ago
6 weeks 5 days ago
6 weeks 5 days ago
7 weeks 6 days ago
7 weeks 6 days ago
8 weeks 1 day ago