Mozilla корпораци Firefox 3-н эхний горилогч хувилбар гарсан болохыг өнгөрсөн баасан гарагт зарлалаа. Энэхүү горилогч хувилбар нь 6 долоо хоногийн өмнө гарч байсан Бета 5 хувилбарын үргэлжлэл бөгөөд бүтээгдэхүүн нэлээн боловсорсон болохыг илтгэж байна. Хөгжүүлэгчдийн яриагаар горилогч хувилбарыг 5-р сарын сүүлээр гаргах төлөвлөгөөтэй байсан ч ажил урагштай явж байгаатай холбоотойгоор инхүү урьдчилан гаргаж буй юм.
Өнөөдөр хүн бүхэн Firefox гэж мэднэ, түүнийг өргөн боломж, тохиргоотой гэдгийг ч мэднэ. Гэвч ихэнх тохиргоонууд нь далд буюу about:config ашиглан тохируулдаг. ComputerWorld-с about:config болон түүнийг хэрхэн ашиглах талаар жижигхэн гарын авлага бэлтгэн гаргасан байна.
Mozilla Foundation-ы гүйцэтгэх захирал Mitchell Baker маш сонирхолтой ярилцлага хийжээ. Тэрээр Firefox хэрхэн эхэлсэн гэхээс авахуулаад 3.0 хувилбар, гар утсан дээр ашиглах боломж гээд олон сэдвээр ярилцсан бөгөөд одоо л Firefox эхэлж байна гэж хэлсэн байна. Нэлээн том ярилцлага болохоор сэдэвчлэн хуваасан банйа лээ.
Европ тив дахь Firefox-н хэрэглэгчид өсч ноднин жилийн мөн үеийн 19.4% харьцуулбал 24.1% болон өссөн байна. Европ тивийн улсууд нь нээлттэй-эхийн хэрэглээ, хөгжүүлэлт болон дэмжлэгээрээ дэлхийд дээгүүр ордог юм. Судалгааны талаар дэлгэрэнгүй http://www.xitimonitor.com/en-us/browsers-barometer/firefox-march-2007/i... хаягаас авна уу.
Firefox 2.0 хувилбарыг гаргамагцаа хөгжүүлэгчид 3.0 хувилбар дээр ажиллаж эхэлсэн бөгөөд саяхан альфа 3 хувилбарыг гаргасан болохоо зарлалаа. Энэхүү шинэ хувилбарт юу нь өөрчлөгдөж, ямар шинэ боломжууд орж буй талаар PC Mag сэтгүүлээс сонжсон байна. Дэлгэрэнгүйг сонжоог http://www.pcmag.com/article2/0%2C1895%2C2109401%2C00.asp хаягаас уншина уу.
Вэб маань хөгжөөд анх байсан энгийн өнгөт текст байхаа больж програмын түвшинд хүрсэн гэхэд хилсдэхгүй. Энгийн хялбар вэб хуудсан дахь цохыг өөрөө илрүүлж, алдааг засахад хялбар боловч JavaScript, CSS, XHTML гэх иж бүрдэл вэб програмын цохыг илрүүлэхэд тань Firebug гэх Firefox-ын плагин тус болно.
Recent comments
1 day 15 hours ago
1 week 3 days ago
1 week 5 days ago
2 weeks 2 days ago
6 weeks 2 days ago
7 weeks 3 hours ago
7 weeks 3 hours ago
8 weeks 1 day ago
8 weeks 1 day ago
8 weeks 3 days ago